Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр багын найзаа зод.ож, хүндээр гэмт.ээсэн хэрэгтээ 40 сая төгрөгийн торгууль төлөөд өнгөрнө хэмээн сошиалаар шуугьж буй. Э.Энхбатын эмчилгээнд хамгийн багадаа 500 сая төгрөг шаардлагатай гэж байсан. Харин өвчтөн болон ар гэрийнхнийг нь зөөвөрлөх нислэгийн нийт зардал 47 мянган ам.доллар болсон гэх мэдээлэл цахимаар тархсан. Харин бөхчүүд хандивын аян өрнүүлснээр 21 аймгийн бөхчүүд нийтдээ 43 сая төгрөгийг цуглуулж чадсан байна.
Найзыгаа хүндээр гэмтээсэн тэрээр эмчилгээний зардлын урьдчилгааг хэдийнэ шилжүүлсэн ба эмчилгээний болон ар гэрийнх нь бүхий л зардлыг дааж буйгаа өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан мэдээлсэн юм. Тэгвэл Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга, МУГТ Н.Түвшинбаяр ямар хэмжээний хөрөнгө мөнгөтэй талаарх баримтыг та бүхэнд хүргэе. Н.Түвшинбаярын хөрөнгөний хэмжээ ойролцоогоор 8.4 тэрбум
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь нийтдээ 4,216,000,000.0 төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 14 ширхэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй.
Туулах чадвар сайтай 170,000,000.0 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, 1600 хонь, 300 адуу, 512 үхэр, хурдан удмын 20 адуу, 20 тэмээ, 320 ямаатай. Түүнийг Олимпын аварга болдог жил Булган аймгийн ард 1000 цагаан хонь цуглуулан бэлэглэж байсан.

