Зул сарын баяр дөхөөд ирэхээр ‘Гэртээ ганцаараа’ кино хүн бүрийн дотор битүүхэн бодогддог биз ээ. Энэхүү кинонд тоглосон гол дүрийн бяцхан хүү аль хэдийн том болж эхнэртэй хүүхэдтэй болсон байна. Тэрээр 40 настай Калкин энэ сарын 5-нд хүүтэй болжээ. Түүний найз бүсгүй, 33 настай Бренда Сонгийг монгол гаралтай гэх мэдээлэл цахимаар тархсан нь худал юм. Бренда Сонг нь Калифорнийн Сакраменто хотод төрсөн, Тайланд гэр бүлээс гаралтай бүсгүй аж. Тайландаас АНУ-руу цагаачилсан гэр бүлээс гаралтай жүжигчин, продюсер бас фотомодель. Тэд анх Тайландад хамт кинонд тоглох үедээ танилцаж дотносож байжээ.

Бренда Сонг хөл хүнд гэдгээ ихэд нууцалж байсан бол Калкин аав болохыг маш их хүсэж байгаагаа ярьсан байдаг. Бренда ‘Би аз жаргалаа олсон. Түүний дэргэд аз жаргалгүй байх аргагүй хүн. Тэр ямар сайхан сэтгэлтэй, ухаантай, үнэнч, ялдам гэдгийг хүмүүс мэдэхгүй л дээ’ хэмээн ярьжээ.

Маколей Калкин, Бренда Сонг нар 2017 оны долоодугаар сараас үерхэж эхэлжээ. Тэд хүүдээ Дакота Сонг Калкин гэх нэр өгсөн байна. Калкин 2008 онд авто ослоор нас барсан эгч Дакотагийнхаа дурсгалыг хүндэтгэн хүүдээ түүний нэрийг өгсөн байна.













