Элсэлтийн Ерөнхий Шалгалтын тов батлагдлаа

Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулах тов батлагдлаа.

Долдугаар сарын 1-ны өдөр Монгол Улсын түүх, Англи хэлийн шалгалт 10.00-15.20 цагт болно.

Долдугаар сарын 2-нд  Хими, Газарзүй, Нийгэм судлал 10.00-17.50 цаг хүртэл.

Долдугаар сарын 3-нд Биологи, Математикийн шалгалт гурав дахь өдөр нь,

Долдугаар сарын 4-нд Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалт 10.00-17.20 цаг хүртэл тус тус болох юм байна.

Энэ жил нийт  34 мянга гаруй сурагч элсэлтийн шалгалт өгөх төлөвлөгөөтэй байгаа ч одоогоор бүртгэл 80 хувьтай байгаа аж. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх сарын 05-нд дуусна.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
– Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
– Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх/
– Суудлын хуваарь
– Бүрэн дунд боловсролын гэрчилгээ.  Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглоно

ЭЕШ-ын шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг анхааруулж байна.

Latest articles

Related articles

spot_img