Хошин урлагийн жүжигчдийн сор гэж нэрлэгдэж болох эрхэм бол яахын аргагүй Шинэ үе продакшны жүжигчин Н.Ариунболд буюу Бооёоо билээ. Түүний үзэсгэлэнт гэргий болон охидууд нь ч гэсэн олны хараанд байж хааяа нэг олныг шуугиулдаг гэр бүл. Жүжигчин Бооёо залуугаасаа олны танил болж ард түмний хайр иртгэлийг хүлээсэн. Ийм хүний гэр бүлийг сонирхох нь бичэгдээгүй хууль билээ.

Хоёр том охин нь инстаграм хаягтаа их идэвхтэй байдаг ба дагагчиддаа зөв зүйлийг үлгэрлэж өдөх бүр идэвхитэй байдаг гэнэ. Дөнгөж оюутан болсон хоёр охин нь өөрсдийн хүслээр бизнес хийж хэрэглээнийхээ мөнгийг олох зорилгоор бүх л хүн хэрэглэж болохоор нүүрний чийгшүүлэх аппарат зарж эхэлсэн байна. Энэ энь цаашлаад цар тахалтай байгаа энэ хүнд өдрүүдэд өөрсдийн зүгээс тус дэм болохын тулд зарж байсан аппаратныхаа ашиг орлогоор нэгэн айлд таван ханатай гэр, тавилгатай авч өгчээ.

Ингэхдээ зорилтот бүлгийн нэг айлаас сонгож Мөрөөдөл биелдэг юм хэмээх нэвтрүүлгийн хамт олонтой нэгдэж нэгэн гэр бүлийн гал голомтыг бадрааж өгсөн сайхан үйл явдал болсон байна.














