Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 14:30 цагийн үед 6 хүн уг.аар.таж нас бар.сан байдалтай олдож цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байна. Хэргийг тодруулбал тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад у.гаар.таж нас бар.сан хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байна.













