• Latest
  • Trending

Байлдагч Х-ийн аав: ‘Цэргийн ангид чинь дapaмт байна уу’ гэхэд хүү маань ‘Цэргийн нууц’ л гэдэг байсан

2021-04-13
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Friday, February 13, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Байлдагч Х-ийн аав: ‘Цэргийн ангид чинь дapaмт байна уу’ гэхэд хүү маань ‘Цэргийн нууц’ л гэдэг байсан

by admin
2021-04-13
in НИЙГЭМ
0

Говь-Алтай аймгийн Алтай суман дахь 0214 дүгээр хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргынхаа а.м.и.н.д хурээд, зугтсан хэрэг энэ сарын 8-9-нд шилжих шөнө гарсан. Тухайн алба хаагчдын нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат X, нөгөөх нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар бөгөөд тэд ноднин намар аравдугаар сард цэрэгт татагдан очсон байна.

Энэ хэрэг явдлын талаар байлдагч Х-ийн аав хэлэхдээ “Би хүүгээ үүрэгт албаа хаагаад ирээрэй гээд л явуулсан. Тэгтэл миний хүү нүднээс гарчихсан байсан. Хүүгээ таниагүй, хамар чих хоёр л үлдчихсэн байна лээ. Нүцгэн, өндөр уул өөд гарсан байсан. Их шоктой байсан байна лээ. Би өөрөө элэг муутай, группт байдаг. Би хүүтэйгээ өөр үг сольж чадсангүй, шууд л бариад аваад явчихсан. Миний хүү наана чинь д.а.р.а.м.т шахалт байна уу гэж өмнө нь асуух бүрт цэргийн нууц л гэж хариулдаг байсан” хэмээн ярилаа.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Бид Ховд аймгийн Чандмань сум руу холбогдож иргэн Г-ээс хэрэгт холбогдсон цэрэг Х-ийн талаар тодруулга авснаа хүргэе.

ЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭН Г: ЦЭРЭГТ ЯВАХДАА ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ ДҮҮРЭН, БАЯР ХӨӨРТЭЙ БАЙСАН ХҮҮХЭД ШҮҮ ДЭЭ

Гэмт хэрэг үйлдсэн хэргээр шалгагдаж буй Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х-ийн талаар тус сумын иргэн Г (нэрийг нь нууцлав) ярихдаа, “X нь аав ээж болон дүүгийнхээ хамт, ам бүл дөрвүүлээ амьдардаг байсан. Одоо бага дүү нь тавдугаар ангид суралцдаг. Түүний эцэг эх нь төлөв төвшин зантай, бусдын л адил энгийн амьдралтай, удмын малчин хүмүүс юм.

Тэд аймгийн төвөөс 165 километрийн зайтай, сумаас 60 гаруй километр зайд хөдөө мал хариулдаг малчин өрх. Би хувьдаа Х-г ийм айхавтар үйлдэлд хүрэх хүүхэд биш гэж бодож байна. Магадгүй цэргийн ангид дарамт шахалт ихтэй байсам учраас болчимгүй үйлдэл гаргасан болов уу. Түүнээс биш эцэг эхийнхээ санаа сэтгэлийг зовоож, нэр нүүрийг нь харлуулах хүүхэд яав ч биш.

Х-ийн хувьд өмнө нь Чандмань сумынхаа ЕБС-д суралцаж байгаад аймгийн төв рүү бөхийн сургуулиар явж байсан. Ингээд сургуулиасаа буцаж ирээд өнгөрсөн жил цэрэгт явахаар шийдсэн юм билээ. Түүний ээж нэг удаа манай дэлгүүрт орж ирээд “Хүү маань цэрэгт явна гэх юм. Уг нь энэ жилдээ өнжүүлэх санаатай юмсан. Тэгтэл явна гээд л зүтгээд байна” гэж надад хэлсэн удаатай.

Уг нь өөрийн хүсэл эрмэлзлээр цэргийн албанд мордсон хүүхэд шүү дээ. Ямар сайндаа цэрэгт явахынхаа өмнө дэлгүүрээс маань 40 гаруй мянган төгрөгөөр хувцас хунар аваад л бөөн баяртай амьтан явж байсан юм. Үнэхээр баяртай байсан шүү. Тэгэхээр цэрэгт явах эрмэлзэл дээд зэргээр байсан байгаа юм. Хэрэв хүсээгүй бол эцэг, эхдээ хэлээд л, явахгүй гээд аюул болдог шүү дээ. Тэнд нь цэргийн дэглэлт л байсан байх.

Ерөөс энэ цэргийн ангиудын үйл ажиллагаанд шинэчлэл хэрэгтэй. Манай хүү л гэхэд хоёр жилийн өмнө Батлан хамгаалахын их сургуулийг онц дунтэй төгсөөд цэргийн ангийн нэг албанд нь хуваарилагдаж ажиллах болсон. Тэгтэл өөр хүнийг арын хаалгаар оруулчихаад, хүүг маань эрүүл мэнд дээр нь тэнцүүлээгүй. Бүх үнэлгээг нь муу гаргачихсан байна лээ.

Сайн сурдаг, мундаг хүмүүжилтэй хүүхдүүдийг оруулахаас илүү албан тушаалыг дандаа арын хаалгаар шийддэг юм билээ. Аль хичээлдээ муу, хүмүүжлийн доголдолтой хахууль өгч, арын хаалга хэрэглэсэн хэдэн хүмүүсийг офицер даргаар томилохоор чинь ийм хэрэг гарах эрсдэлийг бий болгоод байна шүү дээ. Миний хувьд саяны хэрэг үйлдсэн байж болзошгүй цэргийн ар гэрийнхэнтэй харилцаа холбоотой явдаг. Тэд хүүхдээ буруу хүмүүжүүлэх улс яавч биш” хэмээн хэлсэн юм.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.