Азийн бөхийн нэгдсэн холбоо /АБНХ/-ны хурал Казахстаны Алматы хотод болж, тус хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга П.Буяндэлгэр Азийн бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлд багтаж, ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Ингэснээр Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол эмэгтэй хүн боллоо.
П.Буяндэлгэр сүүлийн 20-иод жилийн хугацаанд Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, ‘Улаанбаатар спорт менежмент’ компани зэрэг газарт гадаад харилцааг нь хариуцан ажиллаж байгаа юм.

Тус зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Киргиз, Казахстан, Йемен зэрэг 7 орны төлөөлөгч багтсан бөгөөд АБНХ-ны Ерөнхийлөгчөөр Казахстаны Даулет Турлыханов, Дэд ерөнхийлөгчөөр БНСУ-ын Кеннет Ли нар сонгогджээ.













