Манай улсын хувьд дотооддоо халдварыг аваагүй цөөхөн улсын нэгт зүй ёсоор орж гадны телевизүүдээр хальт шуугиад амжсан. Гэхдээ хэзээ нэгэн цагт халдвар тархах эрсдэлтэй байсан учраас аль аль талдаа бэлтгэлээ хангаж байсан. Ингээд цаашлаад халдварыг дотооддоо алдаад хэдийнэ хагас жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Харин дэлхий нийтээр хоёр дахь жилдээ цар тахалтай тэмцэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан дан ганц манай улсынх гэлтгүй дэлхий нийтээр эдийн засаг агшиж, улс орнууд аль болох тэлэх, сэргээх, эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлж буй.
Манайх ч бас ялгаагүй. Ажилгүйдэл, ядуурал улам нэмэгдэж заримд нь өдрийн хоолоо залгуулах ч тун бэрх байна. Аргагүй л дээ 2, 3 удаа хөл хорионд орж 0 зогсолтонд орсон ард иргэд галзуурах нэг нь галзуурч, ихэнх АНН модоо барихад хүрсэн гэдгийг хүн болгон мэднэ. Тиймдээ ч төр засгаас иргэдийнхээ орлогыг хамгаалах үүднээс хишиг болгож 300 мянган төгрөгийг иргэн бүрд тараахаар болж, эхнээсээ ороод эхэлсэн.
Мөнгө буух сургаар голлох бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсдөг. Дээрээс хэд дахин сануулсан ч махны ченж нарт үйлчилдэггүй бололтой. Тодруулбал, махны үнэ 3000-4000 мянган төгрөгөөр огцом нэмэгдлээ. Ингэснээр зохиомол эрэлт үүсгэж, үнээ өсгөж байна. Үхрийн мах цул нь 16 мянга, ястай нь 13 мянгаар хямд өгч байна шүү гэх. Хонины мах мөн 13 мянга. Үлдсэн махнуудын хувьд олдоц муутай. Ийм л байна лээ.













