Монгол Улсын тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү өнгөрсөн Баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 9-нд Хэнтий аймгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон ч баталгaaт бус xy.лгaйн за.мaap зорчиж Цагаан-Овоо сумын нутгаас отроор Батхаан багийн нутаг дэвсгэрт хоёроос гурван малчин өрхөөр зочилж ороод гарсан бөгөөд, дэлгүүр, авто засвар, шатахуун түгээх газар, үсчин гэх мэт газруудаар үйлчлүүлсэн байна.

Хавьтал болсноо мэдсэн хэдий ч ийнхүү олон газраар явсан нь Хөлөнбуйр суманд тэг зогсолт хийхээс өөр аргагүй байдалд хүргэжээ. Хөлөнбуйр сумын Онцгой Комиссын шийдвэрээр энэ сарын 11-ээс 18- ны өдрүүдэд тэг зогсолт хийж, Д.Даваахүүгийн ойрын хавьтал буюу 1,2-р хавьтлыг олох, тусгаарлах, шинжилгээ сорьц авах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
Эх сурвалж: zuv.mn













