Засгийн газрын шийдвэрийн дагуу өнгөрсөн Бямба гарагаас эхлэн эрсдэлийн зэрэглэлийн түвшинг ахиулж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 14 хоног болгон шилжүүлсэн. Өнөөдөр хөл хорионы гурав дахь өдөр үргэлжилж байна.Үндсэндээ эрүүл мэндээ аврах уу, эдийн засгаа хамгаалах уу гэдэг хоёр том сонголтын дунд Засгийн газар зогссон гэхэд болно.
Засгийн газраас хөл хорионы үеэр иргэддээ эдийн засгийн дэмжлэг болгож Төрийн санд байрших ёстой байсан мөнгийг хишиг болгон тарааж иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Иргэд ч энэхүү шийдвэрийг нь дагаж хоосон хоригдохооргүй боллоо хэмээн баярлаж төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандсан.
Тэгвэл энэ удаагийн хөл хорио өмнөх хоёр удаагийн хорионоос харьцангуй зөөлөн бас хариуцлага дутуу харагдлаа. Өмнөх хөл хорионоор иргэд ухамсартай хандаж бүгд л гэр гэртээ дархлаагаа дэмжиж, хариуцлагатай байсан. Тэгвэл энэ удаад гадуур хүмүүс олноороо холхих мөн автобусаар чихэлдэж буй хүмүүсийн дүр зураг цахимаар нэг цацагдсан харагдана. Зарим нэг зохион байгуулалтгүй үйл ажиллагаанаас болоод халдвар хумих биш цааш тархах эрсдэл бий болчихоод байгаа харагдана. Тодруулбал, зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажиллагсдын тодорхой хувь нь тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцож, хувийн унаагүй нь нийтийн тээврээрээ үйлчлүүлж байна. Нийтийн тээвэр өмнө нь хэрэгжиж байсан зохицуулалтаар цагийн хязгаартай иргэдэд үйлчилж байгаа бөгөөд юун халдвар хамгааллын дэглэм сахих. Хөл гишгэх зайгүй болтлоо иргэд чихэж байна.













