1961 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт нисчээ. Сансарт ниссэн дэлхийн анхны хүн Зөвлөлт Холбоот Улсын нисэгч, сансрын нисэгч Юрий Гагарин юм. Тэрээр энэ өдөр Восток3KA-2 буюу Восток-1 гэж алдаршсан хөлгөөр дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг бүтэн тойрчээ
Сансарт хүн нисгэхээсээ өмнө 1957 онд коммунистууд хүн төрөлхтний түүхэнд анх удаа Спутник нэртэй хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хөөргөж байв. ЗХУ задарсны дараа ч Орос улс энэ салбарын хүчтэй тоглогч хэвээр байна. Өнөөдөр тус улс сансарт хүн нисгэж чаддаг цөөхөн улсын нэг.

Восток 1 хөлөг 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Байконурын нисэх буудлаас хөөрч, тойрог замд 1 цаг 48 минут болсны дараа Гагарин буцаж газарджээ. Тухайн үед Зөвлөлт Холбоот Улсын иргэн Юрий Гагарин сансарт ниссэн нь хүн төрөлхтний түүхэнд анхны тохиолдол байв.













