• Latest
  • Trending
Хуульч Д.Одхүү сүүлийн үеийн Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлэв

Хуульч Д.Одхүү сүүлийн үеийн Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлэв

2021-04-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Saturday, February 14, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Хуульч Д.Одхүү сүүлийн үеийн Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлэв

by admin
2021-04-10
in ЭДИЙН ЗАСАГ, ЯРИЛЦЛАГА
0
Хуульч Д.Одхүү сүүлийн үеийн Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлэв

Хуульч Д.Одхүүтэй Оюутолгойн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын иргэн бүрт өгч байгаа 300 мянган төгрөгийн эх үүсвэр нь хаанаас гарч байгаа юм бэ. Хуулийн байгууллагууд Оюутолгой ХХК-д дарамт шахалт үзүүлж байгаад олоод ирсэн гэж бараг Ерөнхийлөгч чуулган дээр хэлэх шиг болсон. Тийм зүйл байх уу?

YOU MAY ALSO LIKE

ШИНЖЭЭЧИД: Инфляц 7.6 хувь болж, эдийн засгийн өсөлт саарна

Дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг болж нэмэгдэх бол ахмад настны тэтгэвэр дундаж нь 785.6 мянган төгрөг болно

-Монгол Улсын Засгийн газрын зүгээс иргэн бүрт 300.000 төгрөг олгох шийдвэрийг энэ долоо хоногт гаргахдаа Рио Тинто компанийн татварын өрийн урьдчилсан төлбөрөөр санхүүжүүлсэн гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Энэ татварын өр яаж үүссэн юм бэ гэвэл 2012 онд Засгийн газраас зарим улстай 1990-ээд онд байгуулсан байсан давхар татварын гэрээг цуцлах санал анх гаргаж УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлсэн. УИХ-д анх өргөн мэдүүлсэн Засгийн газар нь МАН-ын Засгийн газар байсан бөгөөд Ерөнхий сайд нь Сү.Батболд байсан. Харин шийдсэн УИХ-д АН-ын олонх байсан. Тэгэхээр энэ бол аль аль нам нь улс орныхоо төлөө гэж санаачилж шийдсэн учраас улстөржсөн асуудал биш гэж ойлгож болно. Давхар татварын гэрээг цуцалсан учраас Оюутолгой ХХК нь суутгах татварыг огт төлдөггүй байж байгаад 20 хувийг төлөх ёстой болсон. Засгийн газрын энэ шийдвэрийг Оюутолгой ХХК хүлээн зөвшөөрөөгүй учраас татварын маргаан үүссэн. Гэхдээ Засгийн газрын татварын цоорхойг хаасан тус санаачилга нь өнөөдөр Оюутолгой ХХК-аас урьдчилсан төлбөр авах боломжийг бүрдүүлсэн, улмаар 300.000 төгрөгийг иргэн бүрт олгож буй хөрөнгийг төвлөрүүлэх хууль эрхзүйн үндэс болсон гэдгийг зориуд сануулах шаардлагатай.

-Аль 2012 оноос хойш үүссэн асуудал юм бол яагаад одоо дөнгөж мөнгө орж ирж байгаа юм бол?

-2012-2016 онд байсан АН-ын Засгийн газрын үед Оюутолгой ХХК-тай үүссэн татварын маргааныг шүүх арбитраар эцэслэн шийдвэрлүүлэхийн оронд эвлэрэлд хүрч татварын өрийг нь тодорхой хэмжээгээр хөнгөлсөн байдаг. Нөгөө Дубайн тохиролцооны нэг хэсэг нь байсан. Харин өнөөдрийн Засгийн газрын зүгээс татварын энэ маргааны талаар хатуу тууштай байр суурь баримталж ирсний үр дүнд 1 их наяд гаруй төгрөг төрийн санд төвлөрч иргэдэд 300.000 төгрөг болж гарт нь очиж байна. Үүнийг өөр ямар нэгэн байдлаар тайлбарлаж улстөржүүлэх шаардлагагүй. Энэ бол зүгээр л татварын өрийн урьдчилсан төлбөр. Оюутолгой ХХК угаасаа төсөвт байршуулах ёстой. Хэн нэгэнд Рио Тинто авилга хахууль өгөөд тэр нь илрээд сандарсандаа бараг энэ мөнгийг өгч байна гэж Ерөнхийлөгч УИХ-ын чуулган дээр хэлсэн байна лээ. Угаасаа тийм зүйл зарчмын хувьд байх боломжгүй.

-Яагаад?

-Нэгд, авилга хээл хахуулийн асуудал байсан уу гэдгийг Монгол Улсын хуулийн байгууллага тогтоож, Монгол Улсын шүүх шийдсэн байх ёстой. Монгол Улсын шүүхийн албан ёсны шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн газар цаашлаад арга хэмжээ авна уу гэхээс биш хэн нэгэн гадны хуулийн компани, хөлс төлбөрөөр ажилладаг хувийн тагнуулын байгууллагын захиалгаар Монгол Улсын Засгийн газар хөдлөх ёсгүй. Угаасаа хууль дүрэм нь тийм. Тийм учраас Монгол Улсын шүүхийн шийдвэр байгаа юу гэдэг нь зарчмын асуудал. Байхгүй бол энэ бол зүгээр л хардалт, таамаг, гүтгэлэг ч байж болно.

-Тийм асуудал үүслээ гэж бодвол яах уу?

-Хоёрт, тийм асуудал байсан гээд Монгол Улсын шүүхийн шийдвэр гарсан байлаа гэж бодоход энэ бол зүгээр нэг татварын маргааны асуудлыг шийдэх наймааны хэрэгсэл огт биш шүү дээ. Хууль зөрчсөн байлаа гэхэд тэр асуудлаар нь наймалцаад оронд нь мөнгө аваад сууж байдаг засаг төр гэж байх уу? “Хууль зөрчсөн учраас барьцаа ахиулаад гэрээгээ сайжруулна” гээд хуулийг наймалцаад суух болж байна уу? Хууль зөрчсөн асуудлыг Монгол Улсын хуулиар шийддэг болохоос наймааны хэрэгсэл болгодог зүйл биш. “Чи хууль зөрчсөн байна, тийм учраас надаа банкаа өгөөд асуудлаа шийдье” эсвэл “чи хууль зөрчсөн байна тийм учраас би чиний энэ бизнесийг авлаа” гээд яриад байгаатай л адил шүү дээ. Энэ бол зүгээр дэрээмчин сэтгэлгээ. Төрийн ажлыг ийм байдлаар хийж болохгүй. Дэндүү хууль эрх зүйн боловсрол муутай, мэдлэг муутай яриа. Хуулийн дагуу бүх зүйл шийдэгдэх ёстой тэгэхгүй бол хуулиар наймаа хийсэн хүн нь өөрөө бас хууль зөрчсөн асуудал үүснэ.

-Гадны шүүхээр тогтоодсон учраас гадны арбитрын байгууллагад хандах ёстой гээд байгаа юм биш үү?

-Тэр яриад байгаа 6 улсын шүүх дээр огт авилга хээл хахуулийн асуудал шийдэгдээгүй гэдэг нь тодорхой байна лээ. Зүгээр өөр нэг гадаад хүний байр сав, компанийг царцаах асуудлыг тавиад харин ч эсрэгээрээ цэвэр ялагдах газраа ялагдаад, нэхэмжлэлээ татаж авах газраа аваад, бусад шүүх дээр асуудал нь түтгэлзэж зогссон л байгаа болохоос нотлогдоод тодорхой болсон зүйл огт байхгүй юм байна лээ. Монгол Улсын шүүх, гадны аль ч шүүхээр тогтоогдоогүй асуудлыг зүгээр нэг арилжааны асуудал шийддэг арбитрт өгнө гэдэг угаасаа их эргэлзээтэй зүйл. Ер нь тэгээд Манай Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Арбитрт хандаад авилга хээл хахуулийн асуудлыг шийдээд өгөөч ээ л гэж байгаатай адилхан шүү дээ. Ер нь өөрийнхөө байр суурийг үгүйсгэсэн ийм зүйл төрийн түвшинд ил тодоор ярьж байгаад татварын маргаанаа Лондонгийн арбитр дээрээ алдаад ёстой энэ иргэдэд тараагаад байгаа 300 мянган төгрөгийн эх үүсвэр болсон урьдчилсан төлбөрөө буцааж өгөх байдалд орох вий дээ гэдэг болгоомжлол бол байгаа шүү.

-Юу гэсэн үг вэ? Оюутолгой ХХК-д буцааж энэ төлсөн мөнгийг өгнө гэсэн үг үү?

-Төрийн санд байршуулсан мөнгө бол хуулийн дагуу төлсөн урьдчилсан төлбөр. Татварын маргаан үүсээд хэрэв шүүхэд хандах юм бол тэр мөнгөө эхлээд төрийн дансанд байршуулж байж шүүхэд ханддаг хууль 2019 оноос хэрэгжээд эхэлсэн. Оюутолгой ХХК гэлтгүй Монголын аль ч аж ахуйн нэгж татварын маргаанаа шүүхээр шийдэхэд тэгэх ёстой болно. Харин арбитрын шийдвэр хэрэв Оюутолгой ХХК-ийн талд гарах юм бол төрийн санд байршуулсан энэ төлбөрийг буцаагаад Оюутолгой ХХК-д Засгийн газар өгөх ёстой болно. Тийм учраас энэ арбитрын маргааныг Засгийн газар ялах нь асар чухал. Гэтэл Засгийн газрын газрын байр суурийнхаа эсрэг манай зарим албаны хүмүүс, нөгөө зөвлөгөө өгч байгаа хуулийн компани нь өөрөө яриад байгаа нь нөгөө талдаа ашиглагдаад эсрэг шийдвэр гарах магадлалтай болж байна. Энэ маш их сэтгэл зовоож байна. Засгийн газрынхаа эсрэг ажиллаж, арбитрт ялагдуулах байдал руу оруулж байна шүү дээ.

-Яагаад хуулийн зөвлөгөө үзүүлж байгаа компани Засгийн газрын байр суурийн эсрэг юм яриад байдаг билээ? Тэгж болдог юм уу?

-Өөр нэг маргаан дээр яг энэ хуулийн компанийг нөгөө нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат хөлсөлсөн юм байна лээ. Тэгээд тэр маргаан дээр нь болохоор татвар авах болсон Засгийн газрын шийдвэр нь Рио Тинтод ашигтай байсан, засагт биш Рио Тинтод давуу тал олгосон гээд маргаад байгаа юм байна лээ. Тэгэхээр энэ татвараа авах ёсгүй гэсэн байр суурийг Ц.Насанбат баримталж байгаа гэсэн үг. Яг тэр байр суурийг нь тэгээд Ерөнхийлөгч Х.Баттулга зүтгүүлээд байгаа юм байна гэдэг нь УИХ-ын чуулган дээр хэлсэн үгнээс нь тодорхой болсон. Нэгэнт л Засгийн газрын татвар авах шийдвэрээ анхнаас нь буруу байсан, нөгөө талд давуу тал олгосон байсан гээд төрийн өндөр албан тушаалтнууд нь яриад байхаар Лондонгийн арбитрт шууд эсрэгээр ашиглагдах нь тодорхой. Улс төржиж байгаад улсаа хохироогоод байна даа. Хэрэв Лондонгийн арбитрын шүүхийн шийдвэр эсрэг гарвал энэ хүмүүс төлөхгүй нь тодорхой, улс л хохирно шүү дээ.

Харин 2012 оны Засгийн гарын энэхүү шийдвэрийг хөрөнгө оруулагч талд ашигтай давуу тал олгосон үйлдэл байсан мэтээр мушгин гүйвуулах гэж зарим хэвлэл мэдээллээр оролдлого хийж байгаа нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ойртсон энэ үед цэвэр улстөрийн зорилготой юм. Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын Лондонгийн арбитрын шүүх дээрх байр суурийг сулруулах гэсэн Монгол Улсын эрх ашгийн эсрэг үйлдэл юм. Хэрээс хэтэрсэн улстөр нь Монголын хилээс хальж эх орныхоо эрх ашгийг хохироож байгаа гэдгийг тэд ухамсарлах цаг нь болсон.
Оюу толгойн төслийн хөрөнгө оруулагчдын зүгээс хэн нэгэн улстөрчид авилга хээл хахууль аливаа нэг хэлбэрээр өгсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол энэ нь өөрөө 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг шууд цуцлах үндэслэл болох учиртай юм. Энэ нь татварын маргааныг шийдвэрлүүлэх арга хэрэгсэл, хөшүүрэг мэтээр ойлгож байгаа нь хууль эрхзүйн хувьд маш том алдаа юм.
Авилга, хээл хахууль нь Монгол Улсын хуулийн дагуу шалгаж тогтоодог, хуулийн хариуцлага хүлээлгэдэг үл тэвчих гэмт хэрэг бөгөөд аль нэг асуудлыг шийдэхэд наймаалцах арга хэрэгсэл огт биш юм. Хэрэв тийм зүйл хуулийн байгууллагын зүгээс тогтоож шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд Засгийн газрын зүгээс тус гэрээг хүчингүй болгох, холбогдох дотоод гадаадын этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх бүхий л арга хэмжээ авах ёстой бөгөөд тэгэх ч болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Харин ийм нөхцөл байдал үүсээгүй гэдгийг хуулийн байгууллагууд нь мэдэгдсээр байтал зориуд арбитрын маргаантай энэ асуудлыг хольж хутгах нь Монгол Улсын байр суурийг эрхзүйн хувьд сулруулсан, цаашид бүр үгүйсгэсэн алхам болно.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.