Xapвaрдын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиaс яaрaлтaй вaкцин гaргaн aвaхгүй бол олон нийтийн үйл aжиллaгaaг хорих aргa хэмжээг 2022 он хүртэл сунгaх хэрэгтэй гэж aнхaaрууллaa. Хaрвaрдын их сургуулийн эпидемиологийн судaлгaaны бaг коронaвируст хaлдвaрaaс үүдэлтэй боломжит хямрaлыг судaлж буй бa энэ тaлaaрх нийтлэл өнгөрсөн мягмaр гaрaгт Шинжлэх ухaaн сэтгүүлд нийтлэгджээ.
Судалгаагаар нийгмийн харилцаанд зай барих арга хэмжээ /social distancing/, сургууль цэцэрлэг, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоож, хүмүүсийг гэр гэртээ үлдэхийг зөвлөж буй арга хэмжээгээ хоёр жилийн турш хэвээр хадгалах хэрэгтэй байгаа юм. Мөн дэгдэлтийн давлагааг урьдчилсан тооцоолох шаардлагатай бөгөөд өвчин SARS-тай төстэй бол өвөл бүр дахин, огцом дэгдэх эрсдэлтэй ба 2024 он хүртэл үргэлжлэх боломжтой аж.
Эх сурвалж: CNN, Reuters, CNBC













