Токио 2020 /2021/ зуны олимпын наадмын чөлөөт, сонгомол бөхийн эрх олгох Азийн бүсийн тэмцээн Казахстаны Алматы хотноо өнөөдөр сонгомол бөхийн төрлөөр эхэллээ. Тэмцээн 60 кг, 67 кг, 77 кг, 87 кг, 97 кг, 130 кг гэсэн зургаан жинд болох бөгөөд манай улсаас 60 кг-ын жинд Мөнх-Эрдэнийн Даваабанди өрсөлдөнө. Манай бөх эхний тойрогт Тажикистаны бөх Фируз Мирзоражабовтой барилдаж, ялбал БНХАУ-ын Сайлике Велихан, Кувейтийн Мухамад Алажми нарын ялсантай олимпийн эрхийн төлөө барилдана.
Харин маргааш чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн явагдах бол ням гаригт эрэгтэй бөхчүүд дэвжээнд гарна.
Тэмцээний хуваарь
4-р сарын 9
13.00-15.00 Урьдчилсан барилдаан (60, 67, 77, 87, 97, 130 кг)
15.00-16.00 Хагас шигшээ
16.00-16.30 Медалийн төлөө барилдаан
19.15-19.45 Нээлтийн ёслол
20.00-23.00 Финалын барилдаанууд
4-р сарын 10
Эмэгтэй
13.00-15.00 Урьдчилсан барилдаан (50, 53, 57, 62, 68, 76 кг)
15.00-16.00 Хагас шигшээ
16.00-16.30 Медалийн төлөө барилдаан
20.00-23.00 Финалын барилдаанууд
4-р сарын 11
Эрэгтэй
12.30-15.00 Урьдчилсан барилдаан (57, 65, 74, 86, 97, 125 кг)
15.00-16.00 Хагас шигшээ
16.00-16.30 Медалийн төлөө барилдаан
20.00-23.00 Финалын барилдаанууд
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн
Эрэгтэй
57 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга
74 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
86 кг: Ганбаатарын Ганхуяг
97 кг: Өлзийсайханы Батзул
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Эмэгтэй
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Бат-Очирын Болортуяа
57 кг: Болдсайханы Хонгорзул
62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд
76 кг: Очирбатын Бурмаа













