Улсын начин Э.Энхбатын биеийн байдал хүнд хэвээр, дахин унтуулгад оржээ. Энэ талаар түүний гэргий Б.Нандинцэцэгээс тодруулахад ‘Биеийн байдал нь хүнд, янзандаа л байна. Дахиад унтуулгад орсон. Гадаад руу эмчилгээнд явуулахаар судалж байна. Эхний ээлжинд Монголдоо биеийн байдлыг нь сайжруулах хэрэгтэй байна’ гэв.
Улсын начин Э.Энхбатын эхний унтуулга дөрөвдүгээр сарын 6-ны 02.00 цагт дууссан билээ.
Түүний биед г.э.м.т.э.л учруулсан гэх Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын цагдан хорих 461-р ангид саатуулагдаад буй юм.
Хэрэг болсон газар Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын хооронд үл ойлголцол үүсч, з.о.д.о.л.д.ох үед ойр орчимд нь байсан хүмүүс цагдаа дуудаж, мэдээлэл өгчээ.

‘Херо’-гийн захирал Б.Баатар ирж, Э.Энхбатад анхан шатны тусламж үзүүлэн, түргэн тусламжид хүлээлгэн өгсөн бол Н.Түвшинбаярыг машинд нь суулгаж, ‘Интермед’ эмнэлэгт хүргэсэн аж.













