Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 1-нд хилээ нээх боломжтой эсэхийг хэлэхдээ ‘Тавдугаар сарын 1-нд агаарын хилээ нээнэ. Ингэхдээ зөвхөн вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг хүлээж авна.
Мөн Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг долдугаар сарын 1-нд хүлээж авахаар төлөвлөж байгаа. Ингэхийн тулд агаарын хилээ нээснээс хойш хоёр сарын дараа нээнэ гэсэн гэрээтэй’ гэлээ.
Халдвар буураагүй, эрсдэл өндөр байгаа нь үнэн. Гэхдээ Засгийн газар, УОК-ын хүрээнд гаргасан шийдвэрийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн ажил, амьдралыг хэвийн үргэлжлүүлэх, зохих дэглэм, журам, халдваргүйжүүлэлт, ариутгалын асуудалд хүн бүр анхаарч ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Боломжийг бүрэлдүүлэх нь бүх талын оролцооноос шалтгаална.













