• Latest
  • Trending

ЯРИЛЦЛАГА: Монголын хамгийн намхан эмэгтэй 72 настай Ж.Ичинхорлоо гуай 90 см өндөртэй

2021-04-08
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Saturday, February 14, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

ЯРИЛЦЛАГА: Монголын хамгийн намхан эмэгтэй 72 настай Ж.Ичинхорлоо гуай 90 см өндөртэй

by admin
2021-04-08
in ЯРИЛЦЛАГА
0

Нас нь хэвийхийн хэрээр улам л жижгэрсээр буй намхан жаахан эмээ. Өдгөө 72 насыг шүргэж яваа Ж.Ичинхорлоо гуай залуудаа 90 см өндөр байж. Одоо 69 см өндөр тэрбээр Монголын хамгийн намхан эмэгтэй юм.

Ж.Ичинхорлоо гуайг 1990 онд Монгол Улсын хамгийн намхан хүнээр албан ёсоор тодруулж, номын хуудаст тэмдэглэж байсан түүхтэй. Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул, мянга мянган буурай нарын төлөөлөл болсон түүнтэй утсаар холбогдож, цөөн хором ярилцлаа.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

-Сайхан хаваржиж байна уу та?

-Сайхан хаваржиж байна. Манай нутгаар цас, бороо ороогүй л байна. Хэдийгээр хар өвөл болсон ч урин цаг ирж байна. Сайхан цаг ирэх байлгүй дээ. Эмээ нь одоогоор гэртээ ганцаараа амьдарч байна даа. Ач маань Дархан хот руу яваад ирээгүй байна. Цар тахал гэх айхтар өвчин гараад зээ нартайгаа ч уулзаж чадахгүй юм байна. Тэдэнтэйгээ хааяа л утсаар ярина. Их санах юм.

-Ганцаараа амьдрахад заримдаа хэцүү юу?

-Ач маань надад түлээ бэлдээд өгдөг байсан юм. Дархан яваад ирэлгүй удаж байна. Нүүрс хагалах л их хэцүү юм билээ. Ирж яваа цаг болохоор өдөр бүр нүүрс хагалах шаардлагагүй болж байна. Гэхдээ л заримдаа гэртээ хүйтэн хонох үе бий. Бусад үедээ радиогоо сонсоод, ач зээ нараа ирэхийг нь хүлээсэн шигээ амьдарч байна.

-Таныг хүмүүс Монголын хамгийн намхан эмэгтэй гэх юм. Энэ тухай та хамгийн анх хэзээ сонсч байв?

-Эмээг нь хүмүүс Улаан номонд орсон гэнэ. Хамгийн намхан эмээ гэнэ. Хамгийн намханаар шалгарсан азтай гэдэг юм. Олон зүйл дуулах юм байна шүү дээ. Телевизээс хүмүүс холбогдож ‘Таныг хамгийн намхан эмээгээр тодруулж байна, хотод хүрээд ирэх үү’ гэдэг. Эмээ нь нас хэвийх хэрээр хөл муудаж, сайн алхаж чадахгүй болсон.

-Төрөөс танд дэмжлэг үзүүлдэг үү?

-Зарим хүмүүс хэлдэг юм. ‘Та Монголын хамгийн намхан хүн байтал төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой’ гэж. Эмээ нь төрийн дэмжлэг авч үзээгүй ээ. Цагаан сар дөхөхөөр л гурил будаа өгдөг. Уг нь ганц бие ч гэлээ хүнсний талонд нь хамрагдчихмаар л байдаг. Даан ч олдохгүй, гуйгаад ч өгөхгүй юм билээ дээ. Хааяа хүмүүс ирж өндөр, жин үзчихээд л явна шүү дээ.

-Одоогоор таны жин хэд байна. Өндөр нь 69 см гэсэн өөрчлөгдсөн үү?

-Өнгөрсөн сард биеийн өндөр, жингээ хэмжүүлсэн юм. Жин 28 байсан нь 30 кг болсон байна билээ. Нас хэвийж хөдөлгөөн багасахаар жин нэмдэг юм байлгүй дээ. Харин өндөр бол өөрчлөгдөөгүй ээ. Би 69, 70 см орчим  л байсан болов уу. Уг нь залуудаа 90 см өндөртэй байсан юм. Одоо ч улам жижигрээд, хөдөлгөөн ч багасаад байна.

-Та хэлэхдээ бага залуу насанд нь хүмүүс их гайхаж хардаг байсан гэж дурссан. Бас  нутгийнхан нь “Тарваган хүн” ч гэж хочилдог байсан юм билээ?

-Эрт үед хүмүүс ‘Тарваган хүн’ гэж хочилно. Янз бүрээр ярьдаг байлаа.  Яагаад тарваган гэхээр том толгой, богино мөчтэй болохоор тэгж хэлдэг юм.  Одоо ч хүмүүс  их соёлтой болсон, сайхан цаг иржээ. Бага залуу байхад гудамжаар ганцаараа алхвал чулуу шидэж хөөдөг, шоглодог байлаа.

Заримдаа зөрж өнгөрсөн хүмүүс их гайхсан харцаар харна. Тэр үед би их гомддог байсан. ‘Улсууд зүгээр байхад намайг шоглоод байх юм. Ингэж амьд яваад ч яах билээ’ гэж бодох үе бий. Одоо ч  сайн алхаж чадахаа байж. Машинаас бууж, сууж чадахгүй.

-Аав, ээж нь таныг хүүхдүүд шоглоно гээд сургуульд явуулаагүй ч өөрөө 35 үсэг бие даан сурсан гэл үү?

-Сонины булан хайчилж, цуглуулсаар байгаад 35 үсэг сурч байлаа. Тухайн үед Хөдөлмөр, Ардын эрх сонин гардаг байсан юм. Би ой тогтоолт сайтай, хүний хэлсэн ярьсныг мартдаггүй. Аливаа зүйлийг хараад төвөггүй ойлгоод сурчихдаг байсан. Одоо ач, зээ нартаа хэлдэг юм. ‘Та нар шиг сурах орчин нь бэлэн байсан бол би онц сурах байсан даа’ гэж. Гэхдээ сургуульд сурч чадаагүй дээ харамсч байгаагүй. Аав, ээжийнхээ дэргэд байх л жаргалтай байлаа.

-Та багаасаа л малын дэргэд өссөн. Хүндрэлтэй зүйл гардаг байсан байх?

-Тэр ойлгомжтой. Сандал давхарлаад үхрээ саах гэхээр шилгээгээд яваад өгнө. Дахиад л сандлаа өрөх асуудал гарна. Нэг литрийн саваар цайны сүүгээ л авдаг байлаа.  Нэг номхон тэмээтэй байсан юм. Тэр тэмээ надад зориулсан гэмээр хачин номхон. Түүнийгээ унаад малаа хариулна. Би бүр сумын төв ганцаараа ороод ирдэг байлаа. Ер нь алхам тутамд саад тулгардаг байсан.

-Аав, ээжийнхээ тухай дурсвал. Та яагаад өсөлт нь зогсч намхан болсон тухай асууж байв уу?

-Би эцэг, эхдээ нэг ч удаа гомдоллож байсангүй. Тэд минь ч яагаад намхан болсон гэдгийг минь ярьдаггүй байсан юм. Хааяа л аав минь ‘Муу хүүгээ малын захад өсгөөд л хот хүрээ орж эмнэлэгт үзүүлж чадалгүй, эмчилгээг нь оройтууллаа. Эрт мэдсэн бол юу гэж намхан байх билээ’ гэж санаа алддаг байсан.

Аав, ээж минь малчин хүмүүс. Манай аав адуучин, ээж минь саальчин байлаа. Бага залуудаа аавыгаа адуундаа явахад дагана. Адуун сүргийн дэргэд олон хүн цуглаж, дэргэдээс нь үйл урлангаа хараад суух сайхан байлаа. Ер нь хөдөө малын дэргэд амьдарна гэдэг л хамгийн амар амгалан тайван жаргал.

-Хэзээнээс таны өсөлт зогссон бэ. Эмчлэх боломжгүй байсан юм уу?

-Уг нь долоон нас хүртэл өсөлт минь хэвийн байсан ч зогссон гэсэн. Ээж минь намайг дагуулаад орос, монгол олон ч эмч нарт үзүүлсэн. Эмч нар ‘Нас нь оройтсон болохоор эмчилгээгүй, насаараа л жижигхэн байх болов уу даа’ гэсэн юм билээ. Миний онош ясны артек  юм гэнэ лээ. Бүх эмч нар л адилхан оношилсон юм гэдэг. Тиймээс биш надаас бусад нь манай удамд намхан хүн байхгүй.

-Та их үйлэнд уран хүн гэж сонссон. Бага залуудаа 15 саальчны дээлийг хэр хугацаанд урладаг байв?

-Ээжийгээ дуурайгаад үйлэнд уран болсон юм байлгүй. Хүнээр зүү утас нийлүүлэхийг заалгаж байсангүй. Залуудаа хоёр хоногт 15 дээл урлаж байсан юм. Хүмүүс дээлээ хараад баярлахад нь урам авдаг байлаа.

Заримдаа ч нойроо хугаслаж, оёно. Ер нь аав, ээж, өөрийнхөө дээлийг урлачихдаг байлаа. Одоо ч хааяа дээл оёно. Хараа муудсан болохоор залуу байсан шигээ олон дээл оёж чадахгүй.

-Нутгийнхан нь ‘Ичинхорлоод бурхан сайхан үр заяасан, одоо их жаргаж яваа настан’ гэх юм билээ. Хүүтэйгээ хамт хотод амьдрах тухай бодож байсан уу?

–Хөдөө малын дэргэд амьдрах шиг жаргал байхгүй дээ. Хотод амьдрах тухай нэг ч удаа бодож байсангүй. Ер нь их хэцүү юм билээ. Мэдээж амьдралын хамгийн сайхан зүйл эмэгтэй хүн ээж болох мэдрэмж. Тухайн үедээ яаж хоёр яс салах билээ, амьд гарах болов уу даа гэж айж байсан.

Дараа нь өлгийтэй хүүгээ хараад л тэр бүх айдас замхарчихсан. Би хүүгээ 21 настайдаа Улаанбаатарт төрүүлж байлаа. Мэдээж кесар хагалгаагаар төрсөн. Одоо миний хүү 50 нас шүргэж явна. Хөөрхөн бэр, хүү, охин хоёртой. Ач нар маань нэг нь айлын бэр болж хүүхэдтэй ч боллоо.

-Таны амьдралын хамгийн баяр жаргалтай мөч. Бас урам хугарч, цөхрөх үе байв уу?

-Аав, ээжээсээ хойш бүх зүйл хоосон санагддаг юм билээ. Хүүгээ хөтлөөд газар дээр хоёулхнаа үлдэж байсан. Тэр үе хамгийн хүнд байж. Мэдээж хүүгээ хөлд орж, сургуульд явахыг нь харах хамгийн сайхан санагдсан даа.

Эх сурвалж: News.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.