Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор УОК зарим зохицуулалтыг өөрчлөн зохион байгуулж байна. Ингэхдээ Гэрээр ажиглах журамд нэлээн өөрчлөлт оруулсан.
Гадаад улсаас ирсэн иргэн вакцинд хамрагдаад 14 хоног өнгөрсөн, халдвар аваад эдгэрсэн нотлох баримтыг үндэслэж гэрийн ажиглалтад долоо хоног байлгана. Өөрөөр хэлбэл, энэ шаардлагыг хангаж байгаа гадаадаас татан авсан иргэнийг тусгаарлахгүйгээр онгоцноос буулгаад шууд гэрийг ажиглалтад шилжүүлнэ гэсэн үг. Түүнчлэн тусгаарлах байранд батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй бол тухайн цэгт үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан алба хаагчийг гэрийн ажиглалтад дөрөв хоног байлгана гэсэн юм.













