Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр багын найз, улсын начин Э.Энхбатыг з.о.д.о.н,
өдгөө цагдан хоригдож буй.

Хоёр хүний хоорондын з.о.д.о.о.н, хуулийн байгууллага л шийднэ биз гээд
өнгөрч боломгүй нэг асуудал байгаа нь Н.Түвшинбаярын МҮОХ-ны Ерөнхийлөгчийн суудал.
Тиймээс Олимпийн хорооны Ерөнхийлөгчийн хариуцлагатай албыг хэрэгт холбогдон цагдан
хоригдож буй хүнээр хашуулах нь зүйд нийцэхгүй гэж олон нийт үзэж буй юм.

Тэгвэл МҮОХ-ны дүрмийн 21.10-т ‘Хэрэв Ерөнхийлөгч тодорхой хугацаанд албан үүргээ
гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд тэргүүн дэд ерөнхийлөгч, тэргүүн дэд
ерөнхийлөгч боломжгүй тохиолдолд дэд ерөнхийлөгч нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ’ хэмээн заажээ. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг УИХ-ын гишүүн
Сү.Батболдын хүү Б.Баттүшиг хашдаг билээ.














