www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

О.Магнай, С.Амарсайхан нар сонгуульд ялалт байгуулах гэж байгаад сонгуулийн эрхээ хасуулах уу

admin by admin
2020-04-17
in Онцлох мэдээ, СОНГУУЛЬ-2024, УЛС ТӨР
2
О.Магнай, С.Амарсайхан нар сонгуульд ялалт байгуулах гэж байгаад сонгуулийн эрхээ хасуулах уу
1.5k
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Aрдчилcaн намaaс Сoнгинoхaйрхaн дүүрэгт нэр дэвшихээр сaнaaрхaн нөхөд сoнгуулиa бoдoн бaйж ядaж байна. Тэд намынхаа 30 насны төрсөн өдрөөр Ардчилал таймс сонин, ариутгалын бoдис, бээлий тapaaсaн. Мөн 4-р сарын 14-ний орой Гранд плаза төвийн зүүн талын объектын 9 давхарт байрлах солонгос ресторанд СХД-ийн 8-р хорооны АН-ын гишүүд 50-60 хүн цуглуулан хүлээн авалт зохион байгуулсан нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан.


Дээрх арга хэмжээнүүдийг СХД-т сонгуулиар нэр дэвшихээр шийдээд буй О.Магнай, Ж.Амарсанаа, Цэцэгмаа нар зохион байгуулсан гэх мэдээлэл тараад буй. Одоо уг арга хэмжээнүүдийг Цагдаагийн Ерөнхий газарт шалгаж буй бөгөөд 5 хоногийн дотор хэргийг шалгаж дуусна хэмээн хэвлэл мэдээллийн ажилтан нь мэдээлсэн.


Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэлийн ажилтан “Уг асуудлыг улс төржүүлмээргүй байна. Шалгагдаж байна. Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх заалттай байгаа. Буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Ажиллагаа явагдаж байна” хэмээн мэдээлсэн байгаа.
Дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын үед Монгол Улс УОК гарган Шадар сайдаар ахлуулан ажиллаж байгаа. УОК-оос гаргасан “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ын 13 дугаарт “Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, ёслол хүндэтгэл, урлаг, спортын арга хэмжээг зогсоох” хэмээн маш тодорхой заалт оруулсан бөгөөд уг заалтыг зөрчин олныг цуглуулан хүлээн авалт хийсэн О.Магнай, Ж.Амарсанаа, Цэцэгмаа тэргүүтэй нөхөд хуулийн хариуцлага хүлээхээр байгаа юм.
Мөн нэмж сануулахад Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйл. Хууль бус сурталчилгааг хориглох хэсгийн 48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
48.1.1.Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг О.Магнай, Ж.Амарсанаа, Цэцэгмаа нар зөрчин нэр дэвших эрхээ хасуулахаар нөхцөлд байдалд ороод байгаа бололтой.

Post Views: 809
Previous Post

Монгол эмч нар дэлхийн эмч нарын хийж чаддаггүй мэс ажилбарыг хийлээ

Next Post

Монгол улсын иргэн бүр өөрөө уг тестээр коронавирусыг шалгах боломжтой

Next Post
Монгол улсын иргэн бүр өөрөө уг тестээр коронавирусыг шалгах боломжтой

Монгол улсын иргэн бүр өөрөө уг тестээр коронавирусыг шалгах боломжтой

Comments 2

  1. Д.Оюунаа says:
    6 years ago

    Эрхийг нь хасах хэрэгтэй.Хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.Эрх мэдэлд дэндүү шунан эх орон ард түмэндээ хэцүү үед доромжилсон гэж үзэж байна .Энэ этгээдүүд төрд гараад ард иргэдийнхээ төлөө юу ч хийж чадахгүй.

  2. А Роза says:
    6 years ago

    Энэ магнай одоо улс төрөөс гараа татчихаа чи улс төрд хэрэггүй чиний байх газар лав биш чи өөрийгөө мэднэ биздээ чи хөдөө гарч ногоо тарьж буян үйлд

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.