Жүжигчин Б.Навчааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цагдаад өгсөн явдал одоогоос хэдэн сарын өмнө олон нийтийн анхаарлыг татаж, олон нийт хоёр тал болгож байсан нь саяхан. Үүний дараагаар Б.Навчаагийн зүгээс уг үйлдлийг хууль зүйн үндэслэлгүй хэмээж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдээд байсан юм.
Тэгвэл уг хэрэг дээр өмгөөлөгч хөлслөх зардлыг хандив хэлбэрээр, ард түмнээс цуглуулахаар хүсэж буйгаа өөрийн Твиттэрт жиргэсэн юм. Тодруулбал ‘Хоёр жил kopoнавирус гээд ажилгүй байсан, 0 заачихлаа. 10 сар цагдаагаар явахдаа өөрт байсан 18 сая төгрөгийг зарцуулаад дууссан. Хэрэв та дэмжиж байвал…’ гээд өөрийн дансыг бичиж үлдээжээ.














