Мoнгoл Улсaд aнх удaa бaруун бaйрлaлтaй зүрхтэй хүнд титэм судсaн дoтуур тэлэгч стент суулгaх эмчилгээг хийжээ. Улсын гурaвдугaaр төв эмнэлгийн Ангиографийн oнoшилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч АУ-ны доктор, профессор З.Лхагвасүрэн ахлагчтай судсан доогуурх мэс засал эмчилгээний баг энэ сарын 15-нд төрөлхийн баруун байрлалтай зүрхтэй 57 настай, эмэгтэйд титэм судсан дотуур тэлэгч стент суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Мэс ажилбарын үед ямар нэгэн хүндрэл гараагүй бөгөөд эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүн сайн байгаа аж.
Баруун байрлалтай зүрхтэй хүний титэм судасны эхлэл хэсгүүд хэвийн бус байрлалтай байдаг онцлогоос шалтгаалан титэм судсан дотуураа мэс заслын аргаар оношилгоо, эмчилгээ хийхэд стандарт арга барилаас өөр байдаг тул зарим тохиолдолд өвөрмөц, тусгай зориулалтын хэрэгсэл ашиглах шаардлага гарч, ажилбар хийж буй эмчээс илүү туршлага, ур чадвар шаарддаг байна. Төрөлхийн баруун байрлалтай зүрх ховор бөгөөд ойролцоогоор 10 мянган хүн амд нэг тохиолддог гэж үздэг. Хэвийн бус байрлалтай зүрх хэдий ч титэм судасны эмгэгүүдийн тохиолдох хувь нь ердийн байрлалтай хүнийхээс ялгарах зүйлгүй.














Баяр хүргэе..Мэргэжилдээ эзэн байна гэдэг үнэн юм.Амжилт,эрүүл энхийг хүсьө
Ийм эмчид гавьяат ардын гэх цол шагнл өгөхөд яахав дээ
mundag shvv manai emch nar bayr hvrge
Мундаг эмч нартаа баяр хүргэе. Ажлын өндөр амжилт хүсье
монголын эмч нарын чадвар улам их арвин байг
хараа нь хурц оюун нь сийрэг гар нь хѳнгѳн түмэн олондоо нэртэй тѳр улсдаа хэрэгтэй түм буман хүний алтан амийг аварсан сайн гавъяат эмч нар болоорой
Ангаагч алтан гартнуудаа амжилт бүхний дээдийг хүсье.
mongol,ho altan gartai emch narta bayr hurgie
Баяр хүргэе.
Алтан гарт эмч нартаа баяр хүргэж, ажилд нь улам их амжилт хүсье.Дэлхийд гайхагдах алдартан эмч нараараа бахархаж байна.
Manai emch nar mundag chadwartai umaa bvh emch emnelgiin ajilchiddaa ervvl enhiig hvsie
ямар мундаг юм бээ. алтан гартай эмч нартаа баяр хүргэж ажил амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсэе
Эмч нарт нь баяр хүргэе. Монгол хүний чадвар ийм байна гэхэд эргэлзэх зүйл огт алга