Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудсандаа өдөр болгон идэвхтэй байж өөрийг нь дагадаг хүмүүст урмын үг болон уран бүтээлээ нээлттэй байдаг. Тэгвэл өнөөдөр тэрээр дунд охин Бумбардайг санаж буйгаа цахим хуудсандаа нийтэлсэн юм. Түүний нийтэлсэнг та бүхэнд хүргэж байна.
Өглөөний мэнд хайртай ах дүүс минь. Маргааш миний үр Д.Лакшми ‘Бумбардай’-гийн маань төрсөн өдрийн баяр. Аав эгч хоёр нь амьдралаас гуйж бурханаас хүсэж хүлээсэн амин хайр минь чамайгаа дэндүү ихээр санаж зүүдлэн мөрөөдлөө дөө. Учир нь бид хоёр хайртай үр, төрсөн дүүгээ харж уулзаж чадалгүй бүтэн хоёр сар арван долоон хоногийг өнгөрөөсөн амьдийн xaгaцaл үзэн бэтгэpч байна.

Тэнд бас Д.Сорголчин Бөбөөхэй минь бий. Монгол улсын хүний эрхийг дээдлэх хуулийг нь хүндэтгэж энэ өдрийг хүртэл тэвчиж ирлээ. Vxcэнээc илүү амьдийн xaгaцал үзүүлж яваа vйлийн vpийг бид хоёр энэ өдөр дуусгана аа. Учир нь энэ хөөрхөн бүлтгэр гайхан дотор тэр нууц нь яваа юм














