Нийслэл халдварын голомт болсон. Эрүүл бүс гэж байхгүй. Kopoнaвиpycийн халдвар бүхэлдээ тархаж, өнгөрсөн шөнө гэхэд нийт 831 халдвар бүртгэгдсэний 731 нь дотоодод буюу Нийслэлд бүртгэгдлээ. Энэ нь халдварын хамгийн өндөр их тоо гэсэн үг юм. Хэрэв энэ тоо цаашид нэмэгдэж хоногт 1000, 1000-аараа бүртгэгдээд байвал мэргэжлийн байгууллагуудад юу хийх вэ, ямар арга хэмжээ авах вэ. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж эмч, сувилагч ажилтнууд туйлдаж эхэлсэн.
Хэрэв энэ нөхцөл байдал цаашид үргэлжилвэл ямар арга хэмжээ авах вэ гэдэгт ЭМЯ болон ХӨСҮТ-ээс ‘Улаанбаатар хотын хүн амын дунд халдвар өргөн тархсан гэж үнэлж байна. Энэ үед авах нийгмийн арга хэмжээ бол хөл хорио буюу бүх нийтийн бэлэн байдал юм. Иймээс мэргэжлийн байгууллагуудын зүгээс тодорхой хугацаанд хөл хорио тогтоох шаардлагатай гэх саналаа өгсөөр байгаа’ гэв.
Харин УОК болон НОК Засгийн газраас энэхүү саналыг хэлэлцэж, дараагийн шийдвэрүүдийг гаргах ёстой. Нөгөөтэйгүүр хөл хорио нь хэр үр дүнтэй вэ гэдгийг ч мэргэжлийн байгууллагууд хэлэх байх.













