Хүүхдийн мөнгөний сар бүрийн 20-нд хийдэг олголтыг урагшлуулж өнөөдөр оруулж эхэлснийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг өнөөдөр мэдээллээ.
Сар бүрийн 20-ны өдөр олгодог байсан хүүхдийн мөнгийг энэ сард урагшлуулж 5, 6-ний өдрүүдэд олгоно. 4 дүгээр сарын 5-ны өдөр 1,198,018 хүүхдийн дансанд 119,8 тэрбум төгрөг, мөн өмнөх саруудын нөхөн олголт 8826 хүүхдийн 0,8 тэрбум төгрөгийг олгож байна гэдгийг тэрээр мэдээллээ.
Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг гол хэсэг бол хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлсэн шийдвэр. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад чухал нөлөө үзүүлснийг ОУ-ын судалгааны байгууллагууд дүгнэж байгаа.













