Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ОБЕГ, ХӨСҮТ-ийн удирдлагууд өнөөдөр хуралджээ.
Хуралдаанаар kopoнaвиpycийн вакцинд х.о.р.и.х анги, саатуулах байр болон асрамжийн газарт байгаа иргэдийг нэн даруй хамруулахыг үүрэг холбогдох албанынханд болгосон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон гэргүй иргэдийг 2-3 хоногт багтаан вакцинд хамруулах, аймгууд руу вакцины хүргэлт, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгчээ.

Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас хойш 376 373 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.













