Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хууль бусаар барилга барьдаг олигарх компаниудтай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдэж газар дээр нь ажиллаж байна.
Жишээ нь Хан-Уул дүүрэг зайсан орчмыг бүхэлд нь эзэмшдэг цөөхөн компаниуд бий тэдний тэргүүн эгнээнд Эко Констракшн, Номин Констрашн, Хурд групп зэрэг олигарах кампаниуд нэрлэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн барилга барихдаа, нийтийн эзэмшил эрх ашгийг хохироодог явдалд хатуу хариуцлага тооцож ажиллана гэдгээ хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11-р хорооны “King tower” хотхоны орц, гарцыг нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныханд өглөө. Тус хотхоныг “Эко констракшн” барьж ашиглалтад оруулсан бөгөөд төлөвлөлтөөр таван гарц хийсэн байна. Гэвч компаниудын маргааны улмаас иргэд зөвхөн нэг гарцаар орж, гарч байгаа юм.



Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар, Нутгийн буян зэрэг байрны оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Тэрбээр энэ үеэр “Тус газар дээр орон сууц барихгүй. Доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай барих тал дээр анхаарна. Иргэд мөн саналаа өгөх хэрэгтэй” хэмээн ярилаа.
Видео:













