‘Universe Best songs’ наадмын шүүгч, Буриад улсын гавьяат жүжигчин Б.Амархүү аавын хаалга татахаас өмнө уран бүтээлийн олз омог тун арвин байв. Загварын шоу, тэмцээн уралдаан гээд түүнийг урьж оролцуулах арга хэмжээ ч их. Ид гялалзаж, тогтож явсан карьер нь нэг л өдөр нурсан. Харин тэр хар бараан өдрүүдээ мартаж, уран бүтээлдээ эргэн орохоор болсон.
Буруу зүйл хэрэглэж газар дээрээ баригдан саатуулагдсан дуучин Б.Амархүү сар шинийн өмнө суллагдсан. Суллагдсан даруйдаа мэдэгдэл гаргаж, алдсан алдаагаа дахин давтахгүй хэмээн ам тангараг өргөн, уран бүтээлийн ажилдаа шамдан орохоо ч илэрхийлсэн юм.

Нөхрөө торны цаана суусны дараагаар мисс О.Ариунзул Англи руу явж, загварын карьераа хөөгөөд, тун завгүй өдрүүдийг өнгөрөөсөн. Б.Амархүүгийн байнгын сонсогчид тэдний гэр бүлийн харилцааг хөндийрсөн үү хэмээн ихэд сонирхож байсан Тэгвэл түүний гэргий О.Ариунзул Инстаграм сторидоо нөхөр хүүхэдтэйгээ их л аз жаргалтай явж байгаа нь харагдаж байлаа.













