Монгол Улсын Гарьд Б.Гантогтохын охин Хандсүрэн Тэнүүн-Огоо спорт клубын тамирчин бөгөөд өдгөө Япон улсад амьдардаг. Г.Хандсүрэн 2020 оны 12 дугаар сард ‘International Transfer Certificate’ авсан юм байна.
Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа ‘Мэргэжлийн тамирчин гэх алдрыг нэр хүндтэй авах үнэхээр гайхалтай сайхан байна. Волейболын спортод хөтлөн оруулсан С.Гансүх, Д.Солонго багш нартаа тусгайлан баярласан талархсанаа илэрхийлье’ хэмээн сэтгэгдлээ бичсэн байна.

Ингэснээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин Гантогтохын Хандсүрэн албан ёсоор Японы волейболын Дээд лигийн легионер тоглогчдын нэг болжээ.













