Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо хязгаарлалтын дэглэм зөрчсөн гэх асуудал өнөөдөр нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоо нийгмийн сүлжээндээ ийнхүү үзэл бодлоо илэрхийллээ.

‘Сүүлийн 2-3 жил миний аав үхэл амьдралтай тэмцэн хэдэн ч удаа түргэн тусламжаар сэхээн амьдруулахад оров доо. Аав маань зүрхний маш хүнд өвчтэй ,амьсгалын дутагдалд байнга ордог гэртээ ч хүчилтөрөгчийн аппараттай 100 хувь хүний асаргаанд байдаг юм аа. Миний эргэн тойрныхон бүгд мэднэ дээ. Хэнд ч хэлээд ирдэггүй энэ АЙМШИГТ өвчнөөр аав ээж минь өвдөж үхэл амьдралтай цаг минут тутам тэмцэж байна.
Би аавыгаа ачит эмчийн гарт хүлээлгэн өгөх зайлшгүй шаардлагын улмаас эмнэлэгт хүргэж өгөөд халдвар хамгааллын дүрэм журмын дагуу голомт гарсан аавынхаа гэрт тусгаарлагдаад байгаа. Энэ асуудал олон нийтэд буруу зөрүү ойлголт өгч, дургүйцлийг төрүүлэх хэмжээний том асуудал болно гэж бодолгүй яарч тэвдэн явсандаа хүлцэл өчье. Амьсгалах мөч бүртээ амьдралын төлөө тэмцэж байгаа аав ээжийг минь тайван орхиоч гэж ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ хүсэж байна’ гэжээ.














