Нэг удаагийн маск бол бидний хувьд өдөр тутмын хэрэглээний нэгд зайлшгүй багтаж байгаа зүйлүүдийн нэг юм. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө нэгэн иргэний маскнаас хялгасан хорхой гарсан гэсэн бичлэг цацагдсанаар олны дургүйцлийг ихэд хүргээд байсан.
Энэ асуудлын талаар МХЕГ-аас тодруулахад ‘Маскны бичлэгүүдтэй холбоотойгоор гадуур худалдаалагдаж байгаа маскнуудаас дээж авч шинжилгээнд өгч байна. Шинжилгээний хариу гарахаар мэдээлэл өгнөө’ гэлээ.













