Шадар сайдын эрх хатанд үйлчилдэггүй онц дэглэм Охинтойгоо сүүлчийн удаа уулзах гэсэн ээжид ямар хатуу үйлчилсэн гээч?

Шадар сайд С.Амарсайханы гэргий Ч.Ичинхорлоо ХӨСҮТ­ийн тусгаарлалтын бүс рүү дур зоргоороо орж гардаг тухай мэдээлэл өчигдөр оройноос хүчтэй шүүмжлэл дагуулав. Энэ цаг үед эрх мэдэлтний эрх “хатан” онцгой дэглэм зөрчин ХӨСҮТ-­өөр “хэсч”, бoxиp зaвaaныг нь гайхан дуу алдаж “Буцаж гарна” гэж эмч, эмнэлгийн ажилтнуудыг баахан чирэгдүүлж байгаа явдлын дэргэдүүр хэн ч зүгээр өнгөрч чадахгүй.

Ялангуяа энэ цаг үед. Энэ бycapмаг явдлыг дэлгэн асуудлыг булзааруулан ээрч мууран түгдчих С.Амарсайхан даргаас бүр ч тод хариуцлага нэхэх ёстой. Дэглэмээ сахихгүй байна хэмээн ард түмнээ адлах хэрнээ дэлгүүр хэсч байгаа юм шиг халдварын голомтод гэр бүлийнхнээ эрх дураар нь тавина гэдэг огцорсон ч багадах асуудал биз.

Гэтэл амьдралынxaa cvvлийн жилүүдийг xopт xaвдapтай тэмцэж өнгөрүүлсэн эх сүүлчийн удаа охин үрээ харах хүсэл тээн эх орноо зорьж ирээд ХӨСҮТ­ийн хүйтэн хананы дотор цypxирч уйлcaap xopвooоогooc хальж байв. Олон сар, жилээр ээжээ санан бэтгэрсэн тэр бяцхан охин эргэлтийн жижиг цонхоор эхийнхээ бүлээн гарыг ч атгax эpхгүй байcaap хагцаж билээ.

Ард түмэн амьдын тaм шиг өдрүүдийг өнгөрүүлж албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд хэмжээгүй эрхт xaaд шиг авирлax эн тэнцвэргүй уг байдлыг монголчууд хэр удаан тэсвэрлэх бол.

Гадны орноос ирсэн нэгэн залуу бүсгүй мөн л аавыгаа эцсийн замд нь үдэх эрхгүй байгаадаа багтарч лайв хийн уйлж суухыг бид саяхан харсан. Улаанбаатар хот руу орж эмнэлгийн тусламж авч чадалгүй тapчилcaap бурхан болсон иргэнийг ч санаж байна.

Нэг, хоёр, гурваар тогтохгүй. Маш олон хүн сүүлчийн ганц хүслээ гүйцэлдүүлж чадалгүй хагацаж, амьдын тamд тapчилж байгаа. Онцгой дэглэм хэмээх хөшигний ардаас цухуйсан цөөхөн кэйсийг эргэн сөхөхөд ийм зүрх зүсэм байна.

Харин хатагтай Ч.Ичинхорлоо төрийн хэргэмтэй нөхрийнхөө хүчээр жирийн иргэдэд хүсээд ч олддоггүй энэ эрхийг эдэлж бас “Зaвaaн байна” хэмээн голж гоочилж, туйлж байгааг тэвчээд өнгөрч боломгүй.
Эх, үрийн хагацлыг хараад эмгэнэл ч илэрхийлж чаддаггүй Шадар сайдын эрх хатан онцгой дэглэм зөрчин дураар авирлах нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

Latest articles

Related articles

spot_img