www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Үргэлж хулгай хийдэг хэдэн алиалагчидаа үнэхээр өрөвдчихлөө

admin by admin
2021-04-01
in УРЛАГ
0
Үргэлж хулгай хийдэг хэдэн алиалагчидаа үнэхээр өрөвдчихлөө
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Сүүлийн үед ард түмэнд хайрлагдсан хэдэн жүжигчид маань гадны кинонуудыг нэг нэгэнгүй хуулж түүнийгээ IPTV-д байрлуулан хурган үнээр үзэгчдэд үзүүлдэг болсон.

Үзэгчид ‘Оюуны өмчийг хуулбарлаж байна, гадаад хувилбарыг нь аль хэдийн үзсэн одоо больж үз өөрсдөө сэтгэж уран бүтээл хийж чадахаа байсан юм уу, хуулбарлаж л чаддаг болж’  хэмээн нилээдгүй шүүмжилдэг.

Харин тэд ‘Тухайн зохиолыг Дэлхийн улс орон болгон дуурайж үзэгчдийн хүртээл болгосон байдаг, Бид хуулбарлаагүй энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн’ хэмээн өөрсдийгөө өмөөрдөг. Үүний нэг жишээ болсон кино бол ‘Нууцын нууц’ УСК.

Угтаа түрээслэж үзэх гэж мөнгө үрэхийн оронд дурын кино сайтруу ороод ориг хувилбарыг нь үнэгүй үзчих нь илүү амар юм билээ.

‘Бүтэн Амьдрал’ гэх олон ангит кино мөн адил хуулбарласнаараа хэсэгтээ л шүүмжлүүлээд авсан. Үйл явдал, дүр төрх, зан авир гээд тухайн кино нь Солонгос кинотойгоо усны дусал шиг адилхан хийгдсэнд гайхах зүйлгүй. Ялгааг ол гэж нэрлэхэд л болохоор…

Хуулбарлаад ч болтугай үзэгчдэдээ сайхан уран бүтээл хүргэхийг үгүйсгэхгүй ээ. Гэвч үүгээрээ бизнес хийж, үнэ төлбөргүй Дэлхийд цацагдсан киног төлбөртэйгөөр цацаад байдаг нь бухимдах шалтгаан болж байгааг хэлэх нь зөв биз ээ.

Ингээд дараагийн хуулбарлалт хийх киноны бай SBS телевизийн “Пентхаус” хэмээх цуврал болоод байна. Солонгостоо үзэгчдийн хандалтаар нэгдүгээрт жагсаж 30-аас дээш хувийн үнэлгээ авсан анхны бүтээл болсон. Энэхүү киног Монголд толгойтой болгон үзэж, сенсаци болж байгаа нь үнээн.

Харин сэргэлэн хэд нь хандалт, санхүүгээ алдахгүйн тулд далим үсэрч дараагийн хуулбарын киногоор Пентхаус цувралыг онилж, тэр даруйд нь посторыг нам дуурайж IN DA HOUSE тун удахгүй хэмээн зарлаж нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа нь энэ юм биз ээ.

 

 

Post Views: 1,214
Previous Post

Халдвар авсан хүмүүсийн дунд хүүхдүүдийн эзлэх хувь өндөр байна

Next Post

Шадар сайдын эрх хатанд үйлчилдэггүй онц дэглэм Охинтойгоо сүүлчийн удаа уулзах гэсэн ээжид ямар хатуу үйлчилсэн гээч?

Next Post
Шадар сайдын эрх хатанд үйлчилдэггүй онц дэглэм Охинтойгоо сүүлчийн удаа уулзах гэсэн ээжид ямар хатуу үйлчилсэн гээч?

Шадар сайдын эрх хатанд үйлчилдэггүй онц дэглэм Охинтойгоо сүүлчийн удаа уулзах гэсэн ээжид ямар хатуу үйлчилсэн гээч?

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.