УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо болж байна.
Энэ үеэр с.о.г.т.у.у.руулах ундааны эргэлтэд хяналт тавих, а.р.х.и.дан с.о.г.т.у.у.р.ахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.
Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийж, байнгын хорооны дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Энэ хуульд баар, ресторан, лоунжд а.р.х.ийг бүтэн шилээр нь зарахыг хориглосон заалт тусгасан. Харин граммаар нь зардаг болгоно. Соёлтой хэрэглээгээр дамжуулж, а.р.х.и.д.алтыг багасгах зорилготой.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: А.р.х.ийг граммаар нь зарна гэж байна. Жижиг дунд бизнес үйлдвэрлэгчдийг мэргэжлийн хяналтын байцаагчид дарамтлах юм биш үү. Тэд чинь эцсийн эцэст татвар төлөгч аж ахуй нэгжүүд шүү дээ.














