• Latest
  • Trending
Эpүүдэн шүүлтийн ‘Автор’ нь Ц.Нямдорж сайд өөрөө

Эpүүдэн шүүлтийн ‘Автор’ нь Ц.Нямдорж сайд өөрөө

2021-04-01
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Sunday, February 8, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Эpүүдэн шүүлтийн ‘Автор’ нь Ц.Нямдорж сайд өөрөө

by admin
2021-04-01
in Онцлох мэдээ, УЛС ТӨР, ХУУЛЬ
0
Эpүүдэн шүүлтийн ‘Автор’ нь Ц.Нямдорж сайд өөрөө

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр С.Зоригийн хэргийн нууц материалуудыг ил болгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүсчээ. Эрvvдэн шvvcэн хэргээр шүүгдэж буй Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын 9 хүний 13 өмгөөлөгч уг асуудлаар Ерөнхийлөгчид хандсан юм байна.

Мөн үүний өмнөх өдөр /ням гаригт/ ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн зүсээ буруулаад талбай дээр өлсгөлөн зарласан Т.Чимгээгийн ахыг эргэж яваа зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан билээ. Нуугдах гэж нуугдаагүй байх л даа. Зүгээр өнгөрсөн 20 жилийн хатуу чанд дүр төрхөө тайлж хаяад жирийн нэг тэтгэврийн, ядарсан өвгөний дүрд хувирсан түүнийг баргийн хүн тааварлахааргүй байсных.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Үйл явдлыг дахиад хэд хоногоор ухраавал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар хорих ангид ял эдэлж байсан Т.Чимгээг Төрийн ордонд авчирч, гүйцэтгэх ажлын бичлэгийг үзүүлэн сэтгүүлчдийн өмнө баахан уйлуулсан байдаг юм. Тэгээд эрүүдэн шүүсэн баримтаар С.Зоригийн хэргийг дахиан шалгана гэж мэдэгдсэн. Тэр дагуу нь Т.Чимгээгийн ах хотын төв талбайд өлсгөлөн зарлаад хэвтэж байгаа. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайдтан түүнийг сэтгэл санаагаар дэмжихээр очсон нь хэрэг. Зорилго нь ямар хамаагүй аргаар шүүх хурлыг хийлгэж, Б.Хурц нарт ял өгүүлэх. Тэрний дараа “шинээр илэрсэн нөхцөл байдал” гэж нэрлээд С.Зоригийн хэргийг задлах, сэргээн шалгах нэрээр эзэн холбогдогчгүй болгох зорилготой гэдгээ ч ичиж нэрэлхэлгүй зарлаж яваа.

Яг үнэндээ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн дотоод хэргийн хуучин, шинэ сайд нарын өмнөө барьж гүйгээд, хүний эрх яриад байгаа “эpvvдэн шvvлт” гэдэг зүйлийг авч үлдсэн хүн нь Б.Хурц ч биш, Ц.Нямдорж өөрөө. Тэр нь “гүйцэтгэх ажил” нэрийн дор нууц далд явагддаг. 2017 он хүртэл тийм байсан, одоо ч тийм байгаа.

Н.Алтанхуягийн Засгийн газрын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Гүйцэтгэх ажил нэрээр иргэнээ тагнаж чагнадаг, хуульгүйгээр мөрдөж мөшгөдөг, хувийн мэдээллийг нь цуглуулдаг, тэрийг нь өөрийнх нь эсрэг ашигладаг, айлгаж дарамталдаг зүйлээ больё оо” гээд хууль бичээд оруулаад ирэхэд хамгийн их сандарч бухимдаж, хамгийн их эсэргүүцэж тэмцсэн хүн Ц.Нямдорж сайд өөрөө. Бас нөгөө Ж.Батзандан… “Хуулийн байгууллагын араа шүдийг мухарлах гэлээ” гэж эсэргүүцсээр байгаад хуулийн өөрчлөлтийг зогсоосон хүмүүс.

Тийм болохоор нууц мөрдөн шалгах ажиллагаа буюу “гүйцэтгэх ажил” нэрийн дор хүний эрх зөрчих явдал одоо ч гэсэн байсаар байгаа. Ганц Т.Чимгээгийн ч асуудал биш. Яагаад гэвэл гүйцэтгэх ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрлийг зөвхөн тухайн хүнийг сэжигтнээр тогтоож, яллагдагчаар татсаны дараа авдаг. Түүнээс өмнөх ажиллагаанууд буюу хэрэг бүртгэлийн явцад прокурорын зөвшөөрөл шаарддаггүй гэсэн үг.

Уг нь бол Х.Тэмүүжиний оруулж ирсэн хууль хэрвээ батлагдсан бол хэрэг бүртгэл нээхээс эхлээд эхлээд хэргийн мөрдөн шалгах ажиллагааны бүх шатанд “нууц мөрдөн шалгах ажиллагаа” гэж нэрлэдэг гүйцэтгэх ажлыг явуулахдаа прокуророос зөвшөөрөл авч, прокурорын хяналт дор явуулах ёстой байлаа. Харин манай хуулийн байгууллагын системд тэр нь хэтэрхий хохиролтой буюу “гар хөлийг нь мухарласнаас өөрцгүй” гэж үзсэн учраас Ц.Нямдорж сайд уг хуулийн өөрчлөлтийг цээжээрээ хаагаад үлдсэн.

“Тэрэлжийн ажиллагаа” гэж нэрлэгдээд байгаа, Л.Оюун-Эрдэнэ сайдын сэтгүүлчдэд үзүүлсэн, сүүлд нууцаас гаргаад олон нийтийн сүлжээнд тавьсан тэр бичлэг бол сэжигтний биеийн өгөгдөл буюу хурууны хээ, бие махбодийн содон тэмдэг энэ тэрийг баримтжуулж авч буй гүйцэтгэх ажиллагааны нэг хэсэг. Бичлэг хийсэн үйлдэл нь тухайн хүнийг дopoмжилж буй ч хэрэг биш, гүйцэтгэх ажлын протокол үйлдэж буй л хэрэг. Манай тагнуулынхан угаасаа л ингэж ажилладаг. Тухайн үеийнхээ хууль, тогтоомжийн хүрээнд л ажилласан. Найм, есөн жилийн дараа нөгөөх нь “эpvvдэн шvvлт” болж хувираад, өөрсдөө ял тулгуулна гэж хэн мэдэх вэ дээ.

Харин тэр бичлэгийг олон нийтэд цацсан нь өөрөө жинхэнээсээ уг xvний эpxийг зөрчсөн буюу нэр төрд нь халдсан хэрэг болсныг Л.Оюун-Эрдэнэ сайдаас хариу нэхэх учиртай. Л.Оюун-Эрдэнэ сайд тухайн үед “Гүйцэтгэх ажлын бичлэгийг устгасан байсныг бид дахин сэргээсэн” гэж мэдэгдсэн. Гэтэл тэр нь ч худлаа байсан. Учир нь уг бичлэг хэргийн материалд авагдсан, шүүх хурал дээр “гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчөөгүй байна” гэдэг нотлох баримт болсон тухай Б.Хурц сүүлд өгсөн ярилцлагадаа ч хэлсэн байна лээ. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ сайдад ч гэсэн эрүүдэн шүүсэн хэрэг дээр өөрийн гэсэн сонирхол байна уу, эсвэл зүгээр нүдээ аниад Ц.Нямдоржийг дагаад явна уу? гэдгийг бас асуух, шалгах ёстой байх.

Харин эрүүдэн шүүсэн нөхөд ялаа авчихвал Т.Чимгээг суллачихна, С.Зоригийн хэргийг дахин шалгана гэдэг бол худлаа гэдгийг маш олон жил, олон ч удаа хэлж, ярьж байна даа. Дээр өгүүлсэн ганц баримт дээр хэлэхэд Т.Чимгээг С.Зоригийн хэрэгт яллахад түүнээс авсан хурууны хээг нотлох баримт болгоогүй. Учир нь хэргийн газраас олдсон хурууны хээтэй Т.Чимгээгийн хурууны хээ таараагүй. Тийм учраас хурууны хээг авсан үйлдлийг “хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан” гэж үзэх боломжгүй болчихож байгаа юм. Шүүх ч тэгж үзээгүй.

Тийм болохоор Т.Чимгээг ямар нотлох баримтаар гэмт хэрэгт буруутгасан бэ гэдгийг С.Зоригийн хэргийг нууцаас гаргасны дараа нийтээрээ үзэх боломжтой болно. Угаасаа гүйцэтгэх ажиллагааныхаа нууцыг ч задалчихлаа, гүйцэтгэх ажиллагаанд оролцсон тагнуулдаа ч бүгдийг нь илчлээд, нийгэмд гишгэх газаргүй болгочихлоо.

Б.Хурц хэлсэн дээ. Ц.Нямдорж гэдэг хүн хуулийн байгууллагын нэрээр хорин жил төрийн өндөр албанд заларчихаад эцэст нь мөрдэстэй эрчүүдийг нулимаад явсан хүн гэж. Одоо энэ хэрэгт нууцлаад байх зүйл нэг ч үлдсэнгүй. Тийм болохоор хавтаст хэргийг бүхэлд нь ил болгоод буруу, зөвөө шүүлцэх цаг нэгэнт болсон байна.

Эх сурвалж: inews.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.