Монгол улсад kopoнaвиpycийн дархлаажуулалтыг 2 дугаар сарын 23-ны өдрөөс хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 311262 хүнийг дархлаажуулаад байна.
Дархлаажуулалттай холбоотой асуудлаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр ‘310 мянга гаруй хүн вакцинд хамрагдаж байгаа ч сэрэмжлүүлэх мэдээ байна. Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан. Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. 2 дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно. Вакцины 2 тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна. Эрсдэлтэй орчинд бүү бай.
Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч буй тул анхаарна уу! Хамт олноороо тамхилахгүй байхыг, масктайгаа байхыг анхааруулж байна. 4-сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм. Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнээ 4-р сард вакцины эхний тунг хийж, 5-р сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийг 2 дахь тунг хийж дуустал, цаашид сэрэмжээ алдахгүй байхыг уриалж байна’ гэжээ.













