Замын түгжрэлийг бууруулах үүднээс замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил үргэлжилж буй. Гэвч ачилтын компаниудтай холбоотой иргэдийн гомдол, шүүмжлэл, маргаан тасардаггүй. Ялангуяа автомашиныг ачихаас өмнө жолоочид нь мэдэгдэхгүй, журамлах асуудал өдөр бүр гардаг. Хөл хорионы дэглэмийг сулруулсан энэ өдрүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөн ч ихсээд байгаа юм. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 140 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Иргэдийн зорчих хөдөлгөөн “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Хүчит шонхор” зэрэг томоохон худалдааны төвүүдийн чиглэлд нэмэгдэж, замын ачаалал эрс нэмэгдэх болжээ. Үүнийг дагаад журамлаж буй автомашины тоо хоёр дахин нэмэгдсэн байна
Харин өнөөдөр өглөө Аавынхаа Буяны Ажилд Явах Гэж Байсан Машиныг Ачаад явчихжээ. Нэгэн залуу өөрийн цахим хуудсандаа энэ талаар бичсэн юм.


ТАНЫ МАШИНЫГ ЯМАР ТОХИОЛДОЛД АЧИХ ЭСВЭЛ АЧИХГҮЙ БАЙХ ВЭ ?
Иргэдийн дунд өдөр тутам тулгардаг асуудал, заавал мэдэх ёстой журмыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас таниулан, сурталчлах ажлын хүрээнд та бүхэнд комик хэлбэрээр хүргэж байна.

















