ОХУ дэлхийд анх удаа амьтдад зориулсан kopoнaвиpycийн эсрэг вакциныг бүртгэж авсан байна. Тус вакциныг Россельхознадзор буюу Оросын Хөдөө аж ахуйн хяналтын газрын эрдэмтэд гарган авчээ.

‘Россельхознадзорын харьяа Холбооны малын эрүүл мэндийн төвөөс бүтээсэн идэвхгүйжүүлсэн ‘Карнивак-Ков’ хэмээх kopoнaвиpycийн халдварын эсрэг вакциныг ОХУ-д бүртгэлээ. Энэ бол амьтдад зориулсан дэлхийд анхны цорын ганц урьдчилан сэргийлэх бэлдмэл юм’ гэж Россельхознадзорын мэдэгдэлд дурджээ.
Уг вакциныг дөрөвдүгээр сараас үйлдвэрлэж эхлэх юм байна.

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн вакцины клиник туршилтад нохой, муур, арктикийн үнэг, усны нохой, үнэг болон бусад амьтад хамрагджээ. Вакцинд хамрагдсан бүх амьтанд 100 хувь эсрэгбие үүссэн байна.
Эх сурвалж: ТАСС













