Хотын дарга Д.Сумъяабазар хатуу хөл хорио эдийн засагт хэр хор хохирол үзүүлэх вэ, халдварыг зогсоож чадах уу, вакцинжуулах үйл явцад хөл хорио үр дүн өгөх үү гэх мэт асуудлыг тавьж Засгийн газрын хуралдаан дээр байр сууриа тууштай хамгаалж чадлаа.

Ямартаа ч хотын дарга Сумъяабазарын тууштай байдал хий дэмий хөл хорио тогтоох, иргэдийг хий бухимдуулсан байдалд цэг тавилаа. Нийтээр хонь шиг ханардаг, үргэдэг биш асуудалтайгаа аюултайгаа нүүр тулахаас эмээдэг байдлаас татгалзаж хатуу ширүүн, эрсдэлтэй, шүүмжлэлтэй замыг сонголоо доо Хотын дарга…


Жич: Коронавирусийн вакцин их хэмжээгээр орж ирж байгаа нь Хотын даргыг ийм алхам хийхэд хүрсэн байх.

Б.Жаргалсайхан













