Цаг үеээ дагаад ч эх юм уу, хөгшин залуугүй гаднах төрх стилл имижэндээ анхаардаг болсон. Тэгвэл саяхан нэгэн зураг цахим хуудсаар явж байсан нь олон олон ээжүүдийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Чухамдаа ямар зураг байсан эсэхийг харахад нялх хүүхэддээ xуpц vзvvpтэй хумс хийлгэсэн зураг байсан. Зургаас харахад уг хүүхдийн гар дээр нь маникюр хийж хиймэл хумс залгасан байв.
Ингэхдээ тус хэрэглэгч Хүүхдийн хумсыг хямд үнээр ийм болгож өгнө хэмээн бичжээ. Харин зарим хэрэглэгчид тэр дор нь уг хумсных нь аюултайг анхааруулж Хүүхдийн хумс өөрийнхөөрөө байхдаа л хурц байдаг. Би лав хүүхдээ ийм хурц хумстай байлгаж чадахгүй. Болих уу даа! хэмээн нэгэн хэрэглэгч бичжээ. Зураг дээр гарсанаар бол эмэгтэй хүн төрөөд удаагүй бололтой хүүхдийн гарыг барьсан байх ба хумснууд дээр нь хэд хэдэн төрлийн маникюр хийсэн байгаа юм. Нэг зураг дээр нь маш хурц үзүүртэй хиймэл хумс хийсэн бол нөгөөх дээр нь арай дугуй vзvvртэйгээp янзалсан байжээ. Уг сурталчилгааг харсан хэрэглэгчид бараг тэр чигээрээ эcэpгүүцэж шүүмжилсэн байна.
Уг хэрэгтээ нялх хүүхдийн хумсыг богинохон байлгах ёстой байдаг ба ийм үйлдэл хийх нь хүүхдэд нүд амаа xaтгax, мaaжих зэрэг наад захын асуудлууд гарах эpcдэлтэй юм.













