• Latest
  • Trending
Кремльд алхаж чадаагүй Ерөнхийлөгч

Кремльд алхаж чадаагүй Ерөнхийлөгч

2021-03-30
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Saturday, February 14, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Кремльд алхаж чадаагүй Ерөнхийлөгч

by admin
2021-03-30
in ЕРӨНХИЙЛӨГЧ, УЛС ТӨР
0
Кремльд алхаж чадаагүй Ерөнхийлөгч

Хүмүүс Женко (Ерөнхийлөгч Х.Баттулга)-г Оросын хүргэн л гэх. Ерөнхийлөгчөө орос эхнэртэйг Монголчууд мэднэ. Харин албан ёсны үгүйг мэдэхгүй. Ямар ч гэсэн Монгол Улс тэргүүн хатагтайгүйгээр төрийн тэргүүний нэгэн бүрэн эрхийг үдэж байна. Монголчуудын түүхэнд орос эхнэртэй хоёр дахь төрийн тэргүүн нь Х.Баттулга. Эхнийх нь Ю.Цэдэнбал. Тэгэхдээ Ю.Цэдэнбалын Монголынхоо төлөө бүтээсэн, Х.Баттулгын Монголчуудаа хагалсан хоёр яг тэнцэнэ. Сүүлчийн бодит жишээ гэвэл, өөрийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн байдгаа зольж явж ялалтад хүргэсэн АН-аа хоёр дарга, хоёр тамгатай болгож амжив.

Бид дотооддоо л “Оросын хүргэн” гээд байгаа болохоос гадна талдаа Оросууд Х.Баттулгыг хүргэн байтугай тусгаар улсын Ерөнхийлөгч ч гэж тоохгүй байх шиг! Яагаад гэвэл, манай Ерөнхийлөгч Москвад албан ёсны төрийн айлчлал хийх гэж дөрвөн жил хүсэлт тавиад бүтсэнгүй. Монголын Гадаад Харилцааны Яам, дипломатууд дөрвөн жил хөөцөлдөөд, Д.Даваа гэж Ерөнхийлөгчийн зөвлөхийг нь Элчин сайдаар томилж явуулаад ч айлчлалыг бүтээж барсангүй.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

“Хүргэнээ” хүлээж авдаггүй айл байдаг л юм байна. Хамар хашааны өрхийн тэргүүндээ хатуурхдаг хөрш байдаг л юм байна. Яагаад гэдгийг мэдэхгүй. Сүүлд, энэ оны гуравдугаар сард айлчлахаар бэлтгэлийг хангаж, “Монгол эм импекс” компанийн гэрээлж, мөнгийг нь шилжүүлсэн байсан 20 мянган хүн-тун “Спутник-В” вакцины 10 мянгыг Ерөнхийлөгчийн айлчлалын бэлэг болгож үлдээгээд байв. Тэгтэл оросууд саяхан үлдэгдэл 10 мянган тун вакцинаа нааш ачуулжээ. Эндээс хоёр ньюанс гарна. Нэгд, Оросууд манай Ерөнхийлөгчийг хүлээж авахгүй гэдгээ боловсноор илэрхийлжээ. Хоёрт, Орос бол их гүрэн шигээ төрийн ой санамж агуу улс. Тэд дэлхийн улс төрийн хөлөг дээр алдаагаа давтдаггүй. 2009 оны Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө В.Путин Япон бил үү, Хятадад айлчлаад буцахдаа манай улсад дөрвөн цаг саатсан юм.

Төрийн ордонд сэтгүүлчдийг цуглуулж, тухайн үеийн Ерөнхийлөгч, мөн улирахаар дахин нэр дэвшээд байсан Н.Энхбаяртай зэрэгцэж суугаад “Н.Энхбаяр бол сайн удирдагч, монголчууд та бүхэн Н.Энхбаяраа дэмжээрэй” гэж хэлсэн удаатай. Харин сонгуулийн дүн эсрэгээр гарч, Н.Энхбаярын өрсөлдөгч Ц.Элбэгдорж сонгуульд ялсан. Монголчууд, Монгол Улс дэлхийн хэвлэлийн гол болох нь ховор бөгөөд тийм өгөгдөл багатай л даа. Харин дэлхийн хүн В.Путин өөрөө Улаанбаатарт түр саатсан нь Монголыг тухайн үедээ дэлхийн хэвлэлийн анхааралд өртүүлж, Америк болон Барууны хэвлэлүүдэд “Орос нь Монголын дотоод хэрэгт оролцлоо, Путин Монголын сонгуульд нөлөөлөх гэж байна…, Одоогийн Ерөнхийлөгчийг нь дэмжсэн хоёр өгүүлбэр хэлэхийн тулд Путин Улаанбаатарт түр буужээ…” гэх зэргээр бичиж, ОХУ-ыг буруутган шүүмжилж байлаа. Энэ алдааг Оросын энгийн иргэд мартсан ч, Оросын төр мартахгүй. Орос бол улс төр, дипломатыг урлагийн түвшинд хийдэг дэлхийн агуу гүрэн. Иймд хэдийгээр “хүргэн” нь гэх боловч, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялах байтугай, дахин нэр дэвших нь ч тодорхойгүй Х.Баттулгыг Кремльд хүлээн авч, вакцин богцлоод буцаах улс төрийн алдаа гаргахгүй л дээ.

Монголын төрийн тэргүүнийг, “хүргэнээ”, ер нь аль нь ч бай хүлээж аваагүй нь Москвад нэг их гарзгүй. Харин Монголын Төрийн тэргүүн дөрвөн жил хөршдөө, ОХУ-д айлчилж чадаагүй нь монголчуудад гарзтай. Эндээс монголчууд алдахаас оросууд алдахгүй.

Гадаад бодлого бол газар зүйн байршилдаа байдаг гэж Напалеон Бонапарт хэлжээ. Мөн жижиг улсын гадаад бодлогод том хөршийнх нь бодлого голлодог гэх орчин цагийн үг ч байх. Энгийн, жижиг жишээ гэвэл, “Ковид-19”-ийн вакцин “Спутник-В”-г дэлхий хүлээн зөвшөөрч, Монголчууд уг вакциныг тариулахыг хүсэж байгаа ч, Монголд олдохгүй байна. Засгийн Газар зөвхөн вакцин худалдаж авах зорилгоор Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциацаас 50 сая долларын санхүүжилт хөөцөлдөж байгаа. Мөнгө нь бүтэж байтал халдварын тархалтаас шалтгаалан Монголд вакцин нийлүүлж байсан гол түнш Энэтхэг улс “АсртаЗенека”-гийнхаа экспортыг түр зогсоожээ. Эндээс, вакцин дээр хүртэл Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачин гэдэг сул тал тодорч байна. Юу гэхээр, хажуу хашааны айлд нь дэлхийн хамгийн сайн вакцин байсаар байхад бид хаа хол далай, тэнгис гатлаад мөнгө, бас вакцин хайж байна.

Энэ нь Тавантолгойгоос төмөр замаар шууд урагшаа 276 км яваад Хятадын буюу нүүрсний зах зээлтэй шууд холбочих бэлэн маршрут байсаар байхад хойшоо 4600 км тойруулж Владивосток хүргэж заавал Оросын нутгаар дамжуулж Хятадын зах зээлтэй холбоно гэдэг “хүргэний” бодлоготой ихэд адилхан юм. Хэрвээ Монгол Улс хүлээгээд авах нэр, нүүртэй Төрийн тэргүүнтэй байсан бол, “хүргэн хүү” хүчтэй нь үнэн бол вакцин дээр ингэж далай, тэнгис гатлан модоо барихгүй л байх байлаа.
Ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш П.Очирбатаас эхлээд Х.Баттулгыг хүртэл таван хүн Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчөөр ажиллажээ. Тэднээс бүрэн эрхийн хугацаандаа улсаа төлөөлж Орост албан ёсоор айлчилж, Кремльд алхаж үзээгүй ганц л хүн байна. Тэр нь Х.Баттулга. Тэгээд бас “хүргэн” гэж байгаа юм аа! Агуу түүхт Орос цэргүүдийн өмнүүр хөл тавьж, Улаан талбайд тусгаар улсын төрийн дууллаа эгшиглүүлэн Москвад айлчилж чадаагүй.

Монголын Төрийн тэргүүн, Кремльд алхаж чадаагүй Кремлийн “хүргэн” гэхээр харамсалтай л юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ганц Кремльд алхаж амжаагүй юм биш.

Тэр НҮБ-ын ногоон гантигт индэр дээрээсээ улсаа төлөөлж үг хэлэх байтугай, НҮБ-д айлчилж амжилгүй нэгэн бүрэн эрхээ дуусгаж байна. НҮБ бол Монгол Улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг олон улсад баталгаажуулан тунхаглаж байдаг дэлхийн Засгийн газар. Элсэх гэж, Монголынхоо тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх гэж үе үеийн эх орончид 1945 оноос хойш бүтэн 16 жилийг зориулсан байдаг юм. Монгол Улсаа даян дэлхийн улс гүрнүүдийн эгнээнд багтаахын тулд дөрвөн удаа өргөдөл өргөн барьж, 13 удаа хэлэлцүүлж, эх орныхоо зүүн, баруун хязгаарын зарим нутгаа өгөн байж тусгаар улсынхаа алтан соёмбот төрийн далбааг НҮБ-ын тэнгэрт мандуулсан билээ. Энэ үнэ цэнийг жүдогийн цуврал тэмцээнээс дорд үзсэн Төрийн тэргүүнтэй байсан гэхээр бас л гомдмоор.

Ер нь ингэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг юу вэ? Хүмүүс ихэнхдээ ард түмнийхээ эв нэгдлийг хангах гэж хариулна. Энэ бол Төрийн тэргүүний хамгийн, хамгийн чухалд тооцогдох үүрэг мөн. Мөн Ерөнхийлөгчийн хоёр дахь гол үүрэг бол гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлж, олон улсын гэрээ байгуулах бүрэн эрхтэй ганц субъект. Одоогийн Ерөнхийлөгч хойд хөрш ОХУ болон НҮБ хоёрт улсаа төлөөлсөнгүй, нэг ч удаа айлчилсангүй. Өөрөө хүсээгүй, цаад айл хүлээж аваагүйн зовлон аль аль нь бий л байх. Харин Үндсэн хуулийн үүргээ биелүүлдэггүй, биелүүлэх чадамжгүй, Үндсэн хуулийн үүргээ биелүүлэх гадаад нэр хүнд, харизмгүй гээд нэг хүнээс хамаарсан зовлон нь бүх Монголчуудынх болох нь Монгол Улсад л хохиролтой юм даа.

Эх сурвалж: sonin.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.