• Latest
  • Trending
ИРГЭН Г: Халдвар авснаа мэдээд ХӨСҮТ-д очиж эмчлүүлмээр байна гэхэд “Чамайг багтаах зай алга” гээд тоогоогүй

ИРГЭН Г: Халдвар авснаа мэдээд ХӨСҮТ-д очиж эмчлүүлмээр байна гэхэд “Чамайг багтаах зай алга” гээд тоогоогүй

2021-03-30
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Sunday, February 8, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

ИРГЭН Г: Халдвар авснаа мэдээд ХӨСҮТ-д очиж эмчлүүлмээр байна гэхэд “Чамайг багтаах зай алга” гээд тоогоогүй

by admin
2021-03-30
in ЭРҮҮЛ МЭНД, ЯРИЛЦЛАГА
0
ИРГЭН Г: Халдвар авснаа мэдээд ХӨСҮТ-д очиж эмчлүүлмээр байна гэхэд “Чамайг багтаах зай алга” гээд тоогоогүй

Манай улсад сүүлийн долоо хоногт kopoнавиpycт халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж эмнэлгийн орны нөөц болон тусгаарлалтын байр хомстож байгаатай холбоотойгоор Засгийн газраас хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр тусгаарлан эмчлэх шийдвэрийг гаргасан билээ.

Энэ талаар гуравдугаар сарын 25-ны өдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн хүмүүсийг тодорхой шалгуурыг харгалзан үзэж гэрийн эмчилгээ хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 373 батлагдсан тохиолдол гэрийн тусгаарлалтад байна. Тухайн иргэдэд өрхийн эрүүл мэндийн эмч нараар дамжуулан өдөр тутамд хяналт тавьж байгаа” гэж байв. Гэвч бодит байдал тэс ондоо байгаа талаар халдвар авч гэрээр эмчлүүлж буй иргэн хэлж байна. Бид халдвар авч гэртээ өөрийгөө тусгаарлаад найм хонож буй иргэн Г тэй холбогдож, ярилцлаа.

YOU MAY ALSO LIKE

“Хүрээ” амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбулатори бүрэн шинэчлэгдлээ

Монголд анх удаа эвэрлэгийн үүдэл эс суулгах мэс заслыг амжилттай хийжээ

-ХАЛДВАР АВЧ ГЭРТЭЭ ТУСГААРЛАГДААД ДОЛОО ХОНОХОД НАД ДЭЭР НЭГ Ч ЭМЧ ИРЭЭГҮЙ-

-Та хэзээ халдвар авснаа мэдсэн бэ. Ойрын хавьтал болсон уу, эсвэл дам хавьтал болчихов уу?

-Өнгөрсөн бүтэн сайн өдрөөс толгой өвдөж, бие эвгүйрхээд эхэлсэн. Маргааш нь буюу нэг дэх өдөр шинжилгээ өгөхөд эерэг буюу халдвартай гэж гарсан. Хаанаас халдвар авснаа үнэхээр мэдэхгүй байна.

-Та гэрээр эмчлүүлэх хүсэлтийг өөрөө ХӨСҮТ-д тавьсан уу?

-Тийм. ХӨСҮТ-ийн эмч нар надтай холбогдоод ХӨСҮТ-рүү явах уу эсвэл гэрээрээ эмчлүүлэх үү асуусан. Би ч “аль болох гэртээ эмчлүүлмээр байна” гэж хэлтэл “тэгвэл өргөдлөө бичээд байж байгаарай” гэж хэлсэн.

-Халдвар авснаа мэдсэнээс тань хойш найм хоног өнгөрч байгаа юм байна. ХӨСҮТ, өрхийн эмнэлэг гэх мэт эрүүл мэндийн байгууллагаас танд хяналт тавьж байна уу. Ямар эмчилгээ гэрээр хийж байна?

-Надтай нэг ч удаа холбоо бариагүй. Нэг дэх өдөр өргөдөл авахаар манайд ирэхдээ гэрийнхнээс маань шинжилгээ авч, гарын үсэг зуруулаад явсан. Тухайн үед эмч нараас “Би ямар эм тан уух вэ” гэж асуухад “халуун хоол цайгаа уу” л гэсэн. Би ч гайхаад “ямар ч эм тан өгч, эмчилгээ хийхгүй юм уу” гэхэд “витамин С, Д уу” гэсэн. Өөр юу ч гэж хэлээгүй.

-ХӨСҮТ-ээс гэрээр эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдалд нь хяналт тавьж байгаа гэсэн мэдээллийг иргэдэд өгч байгаа. Гэтэл таньтай нэг ч удаа холбоо бариагүй юм байна. Тийм үү?

-Тийм. Холбоо барьж, хяналт тавьж байгаа гэдэг нь ёстой худлаа гэж хэлмээр байна. Халдвар авч гэртээ тусгаарлагдаад долоо хоноход надтай нэг ч удаа холбогдоогүй. Харин өнөөдөр дүүргээс ирж гэрийнхнээс маань шинжилгээ авсан. Гэхдээ намайг халдвар авч, гэртээ тусгаарлагдсан талаар юу ч мэдэхгүй байсан. Ийм л хоорондын уялдаа холбоогүй ажиллаж байна. Зурагтаар гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд өдөрт хоёр удаа өрхийн эмч нь заавар, зөвлөгөө өгч хяналт тавьж байна гэсэн мэдээлэл явж байна. Гэтэл ямар ч тийм зүйл байдаггүй юм байна. Халуун хоол цайгаа ууж, ид л гэсэн. Гэтэл би хоол идээд эдгэж байгаа эсэхээ өөрөө мэдэхгүй байна шүү дээ.

-Өрхийн эмнэлэг тань тантай холбогдож биеийн байдалд тань хяналт тавиагүй юм байна. Та өөрөө холбогдох байгууллагуудад хандаж үзсэн үү?

-Тийм. Өрхийн эмнэлэг нэг ч удаа холбогдоогүй. Би аргаа бараад 100, 119 дугаарууд руу залгаж учир байдлаа хэлээд “надад зөвлөгөө өгөх хүмүүстэй холбож өгөөч” гэхэд “бид нар мэдэхгүй” гэдэг ганц л хариултыг хэлсэн. Сүүлдээ намайг залуу хүн, хоёрдугаарт хөнгөн өвчилсөн болохоор ингээд тоохгүй “хаячихдаг” юм болов уу гэж бодож залгахаа ч больсон. Надаас гадна ийм байдалтай хэчнээн байгааг мэдэхгүй байна. Утасны цаана дандаа муухай ааштай хүмүүс байх юм. Бүхэл бүтэн улсын хэмжээнд зөвлөгөө өгчих чадвартай хүн нэг ч олдсонгүй. Залгаж асуухаар хэрэг хийсэн хүнтэй харьцаж байгаа юм шиг л муухай аашлах юм.

-НАД ШИГ ХАЛДВАР АВЧ ГЭРТЭЭ ТУСГААРЛАГДСАН ХҮН ЯМАР Ч ХАРАА ХЯНАЛТГҮЙ УЧРААС ОЛОН НИЙТИЙН ГАЗРААР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ-

-Танд анх ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

-Хагас сайн өдөр ажлаасаа ирээд бүтэн сайн өдөр амарсан. Унтаад өглөө 08.00 цагт босохдоо халуунтай сэрсэн. Орой 19.00 цагийн үед халуун маань буухгүй байсан учраас түргэн тусламж дуудсан юм. Энэ хугацаанд эхнэр маань халууны эм өгч байсан. Эмнэлэг эрсдэлтэй газар болчихсон учраас яарч очилгүйгээр түргэн дуудсан юм. Түргэний эмч ирээд “танд ямар ч ковидын шинж тэмдэг илрээгүй байна. Та хууч өвчтэй юу” гэсэн. “Надад хууч янз бүрийн өвчин байхгүй” гэтэл “таны бөөр өвддөг үү” гэсэн. Миний бөөр хэдэн жилийн өмнө л өвддөг байсан юм. Тэгтэл “Та бөөрнөөсөө болоод халуурч байгаа бололтой. Заваараа дүүргийн эмнэлэгт үзүүлээрэй” гэж хэлээд явсан. Нэгдэх өдрийн өглөө босоод ажил руу явах гэтэл толгой өвдөж, бие нэг л биш байсан болохоор “юмыг яаж мэдэх билээ, ковид авчихсан байвал ажлынхаа хүмүүсийг эрсдэлд оруулах юм байна” гэж бодож дүүргийнхээ эмнэлэгт очсон. Очоод “би хоёр хоног халуурлаа. Үзүүлэх гэсэн юм” гэтэл “Өрхийн эмнэлэг дээр таныг үзнэ” гээд буцаасан. Өрхийн эмнэлэг дээр очоод биеийн байдлаа хэлтэл халуун үзээд намайг тусгаарлаж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан.

-Түргэвчилсэн оношлуурын хариуг PCR-аар баталгаажуулсан уу?

-Мэдээж баталгаажуулсан. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсны дараа PCR авч ХӨСҮТ-рүү сорьцыг илгээсэн. Үүний дараа “таны шинжилгээний хариу хоёроос гурван цагийн дараа гарна. Та эндээ байж бай” гэсэн. Гэтэл би тэнд бараг таван цаг хүлээсэн. Арга ядаад эмчээс асуутал “та гэрээсээ хүн дуудаад, харь. Тэгэхгүй бол автобус, таксигаар явж болохгүй. Таниас ковид илэрсэн байна” гэсэн. Хэрэв би ковид авчихсан бол эхнэр маань ч гэсэн халдвар авсан гэсэн үг шүү дээ. Тиймээс эхнэрийгээ нааш, цааш явуулж эрсдэл үүсгээд яахав гэж бодож, хүнгүй газраар гэртээ алхаж харьсан. Энэ үйл явдал өнгөрсөн нэг дэх өдөр болсон.

-PCR шинжилгээний хариуг тань хэзээ мэдэгдсэн бэ?

-Хоёр дахь өдрийн өдөр 12.00 цагийн үед ХӨСҮТ-ээс над руу холбогдож “Та гэрээсээ битгий гараарай. Таны шинжилгээний хариу эерэг гарсан гэж хэлсэн.

-Тухайн иргэнийг гэрт нь тусгаарлаж эмчилгээ хийх эсэхийг шийдэхдээ гэр бүлийн байдлыг харгалзаж үзнэ гэж ЭМЯ-аас мэдээлж байгаа. Тухайлбал, бага насны, эсвэл хөгшин настай хүнтэй амьдардаг бол гэрээр эмчилгээ хийхгүй гэж мэдээлсэн. Та гэртээ хэдүүлээ амьдардаг вэ ?

-Эхнэр хоёр хүүхэд болон аавтайгаа амьдардаг. Эхнэр хүүхдүүдээс маань шинжилгээ авахад сөрөг гарсан. Эхнэр маань хоёр удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан.

-Эхнэр тань гэрээсээ гарч байгаа юу. – Үгүй. Ерөөсөө гарахгүй байгаа. -Тэгвэл танай гэр бүл хоол хүнсний хэрэгцээгээ яаж зохицуулж байна?

-Утасдаж, дуудуулж авахуулж байгаа. Өөр арга байхгүй шүү дээ.

-Таныг гэрээсээ гарч болохгүй гэж зөвлөмж өгсөн үү?

-Үгүй. Ямар ч зөвлөмж, анхааруулга өгөөгүй. Над шиг халдвар авч, гэртээ өөрийгөөтусгаарласан хүн гэрээсээ гарч, дэлгүүр хоршоо орох, олон нийтийн газраар үйлчлүүлж байхыг ч үгүйсгэхгүй. Ямар ч хараа хяналт алга.

-Долоон хоногийн хугацаанд та өөртөө ямар эмчилгээ хийсэн бэ?

-Витамин С, Д ууж л байна. Хажуугаар нь шөл устай хоол идэж байгаа. Өөр ямар ч эмчилгээ хийхгүй байна. 100, 119 гэсэн дугаар руу залгахаар эмчилгээний талаар тодорхой мэдээлэл өгөхгүй. Ганц хэлж буй зүйл нь “халуун хоол хүнс хэрэглэ” л гэж байна. Ковид туссан хүнд хийх эмчилгээний зардал найман сая төгрөг болж байгаа гэж ЭМЯ мэдээлсэн. Эмнэлэгт байгаа хүмүүст шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариаг хэрэглээд найман сая төгрөг боллоо гэж бодоход гэрээр эмчлүүлж буй хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа нь тодорхой бус байна. Нэг ч удаа надтай холбогдож, биеийн байдал асуусангүй. Нэг ширхэг ч витамин өгсөнгүй.

-Одоо таны бие хэр байна. Ямар зовуур байна?

-Одоо бол хэвийн байна. Амтлах, үнэрлэх мэдрэмж зүгээр байгаа. Өөр ямар нэгэн зовуурь илрээгүй.

-Та гэрийнхэнтэйгээ харилцаж байна уу. Эсвэл нэг өрөөндөө өөрийгөө тусгаарлачихсан байна уу?

-Би нэг өрөөндөө тусгаарлагдсан. Гэхдээ өөрийгөө тусгаарлалаа гэхэд үнэхээр хэцүү байдалд байна. Тухайлбал, гэр бүл дундаа нэг ариун цэврийн өрөөтэй. Манай хүүхдүүд жаахан болохоор учир мэдэхгүй “аав аа” гээд л ороод ирэх юм. Үнэхээр хэцүү байна.

-Энэ хугацаанд ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлэх санал гаргаагүй юу?

-Гэрийнхнээс маань шинжилгээ ирж авахад аавын маань PCR бас эерэг гарсан. Аав Цэргийн төв госпитали руу яваад дөрөв хонож байна. Аавын шинжилгээний хариу эерэг гарсан ч нэг хоног ХӨСҮТ-ээс хэн ч ирээгүй. Маргааш нь үд өнгөрч байхад аавыг ирж авахад нь би “Би өөрөө халдвар авч тусгаарлагдсан хүн байна. Би хамт яваад эмчлүүлье. Эхнэр хүүхдүүд маань сөрөг гарсан учраас тэдэндээ эрсдэл учруулмааргүй байна” гэж хэлсэн. Гэтэл “Чамайг багтаах эмнэлэг алга” гэж хэлээд явсан.

-Аавын тань бие ямар байгаа вэ?

-Аав маань бас хөнгөнөөр өвчилсөн. Одоо биеийн байдал нь хэвийн байгаа. Эмчлүүлээд тав хонож байна.

-Одоо таны бие хэвийн байгаа гэж байна. Хэд хоногийн дараа гэрээсээ гарах вэ. Дахин шинжилгээний хариугаа харах уу?

-Шинжилгээний хариу сөрөг гарлаа гэж бодоход 5-6 хоног биеийн байдлаа харзнана гэж бодож байна. Энэ бол иргэн хүний хариуцлага шүү дээ. Бүрэн эдгэрээгүй байхдаа гадуур явж хүмүүст эрсдэл учруулж болохгүй. Тиймээс хэд хоног хүлээнэ.

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа

Эх сурвалж: isee.mn     http://www.zaluucom.mn/read/5653d3g84

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.