Манай улс KOBИД-19 халдварыг шүлснээс илрүүлэх оношлуур бүтээж хэрэглээнд нэвтрүүлжээ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль /АШУҮИС/-ийн эрдэмтэд K.OBИД-19 халдварыг шүлснээс илрүүлэх оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлжээ.

Халдвар тодорхойлох уг оношлуурын цомог нь Монгол улсын хувьд дотоодын оношлуураар бүртгэн авсан анхны тохиолдол бөгөөд дэлхийд анхдагч гэдгээрээ онцлог юм.

Түүнчлэн Энэ оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм байна. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах боломжтой бөгөөд зардал нь 2-3 дахин хямд аж. Улмаар өнөөдрөөс АШУҮИС дээр тус шинжилгээг хийж эхлэх аж.

Latest articles

Related articles

spot_img