Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 8 хувиар, зарлага 6,4 хувиар өслөө. НДЕГ-ын мэдээллээр, нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 2 сард 476 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 35.2 буюу 8,0 хувь тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд, тэтгэврийн даатгалын сангийн орлого 33.7 буюу 10,2 хувь тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Мөн өнгөрсөн сард нийгмийн даатгалын сангийн орлого 252.8 тэрбум, зарлага 232.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас орлого 29.6 буюу 13,3 хувь тэрбум, зарлага 9.7 буюу 4,3 хувь тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Ажилгүйдлийн даатгалын сангаас 2021 оны эхний 2 сард 4624 хүнд 8,9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тэтгэмж авагчид 962 буюу 26,3 хувь хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 174.7 буюу 2,0 хувь сая төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.













