Өнгөрсөн баасан гарагт УОК-ын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ШШГЕГ-ын түр саатуулах байранд байсан 280 хүнд шинжилгээ хийхэд 120-иод хүнээс халдвар илэрсэн талаар Шадар сайд мэдээлсэн. 
Тодруулбал, түр саатуулах байр агааржуулалт муутай байснаас ийн олноороо халдвар авсан аж. Тэдгээр хүмүүсийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа эмнэлэгт тусгаарлах ёстой байжээ. Гэвч тус эмнэлэгт бэлтгэл ажил хангаагүй гэх шалтгаанаар DREAM зочид буудалд тусгаарлаад байгаа юм байна.














