БНСУ-ын Кёнги мужийн Шихен хотын худалдааны төвийн гурван давхраас өнгөрсөн шөнө /2021.03.29/-ны 00:30 цагт гурван монгол иргэн унаж нэг нь газар дээрээ нас барж, хоёр нь хүндээр бэртсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Тодруулбал, гурван монгол иргэн дөрвөн давхар барилгын гуравдугаар давхраас хөл алдан унасан аж. Улмаар иргэн А газар дээрээ нас барж, хамт явсан хоёр иргэн хүнд бэртэл авчээ. Тус хэрэг явдлыг харсан гэрчүүдийн мэдүүлснээр Монгол залуус худалдааны төвийн уушийн газарт архи ууж байгаад тамхи татахаар ослын шатруу гарснаар ийнхүү унажээ.














