Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 575 шинэ тохиолдол бүртгэгдсэн, нийт батлагдсан тохиолдлын тоо 7589 болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн сүүлийн нэг хоногийн хугацаанд 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 4517 болсон юм.
Өнөөдөр илэрсэн 575 тохиолдлын 400 нь Улаанбаатар хотоос, 86 нь Төв аймгаас, Баянхонгороос нэг, Архангайгаас дөрөв, Өвөрхангай аймгаас 20, Орхон аймгаас 15, Сэлэнгээс хоёр, Завханаас хоёр, Хөвсгөлөөс зургаа, Хэнтийгээс нэг, Булганаас 19 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
ЭМЯ-ны мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсийн зөвлөх Б.Ууганбаяр ‘Сүүлийн үед иргэд ойрын хавьтал болсноо мэдсэн даруйдаа утсаа унтрааж байгаа газраа хэлэхгүй нууцлах тохиолдол гарч, хүндрэл учруулж байна’ гэв.













