Цар тахлын үед АНУ-аас иргэдээ татан авахгүй байгаа улсад визийн хориг тавих арга хэмжээ авах тухай тогтоолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсан талаар New York Times мэдээллээ.
Тэрбээр Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеод бичиг илгээж, нутаг буцах иргэдээ хүлээн авахаас татгалзсан орнуудын эсрэг арга хэмжээ авахыг шаарджээ. Шинэ төрлийн коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй энэ үед гаднын иргэд нийт америкчуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд аюул учруулж байна хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж буй юм.
Иймээс цагаач, жуулчидтай холбоотой энэ асуудлыг цэгцлэх долоо хоногийн хугацаа өгчээ. Хэрэв улс орнууд иргэдээ татан авах арга хэмжээг яаралтай зохион байгуулаагүй тохиолдолд илүү хатуу арга хэмжээ авна хэмээн мэдэгдэв. Тухайлбал зарим орны иргэдэд виз олгохоос татгалзах, хар жагсаалтад оруулах аж.
Өнөө өглөөний байдлаар АНУ-д коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 560 мянгад хүрлээ. Өчигдөр л гэхэд зөвхөн нэг өдрийн дотор тус улсад коронавирусийн халдварын 27367 шинэ тохиолдол бүртгэгдсэн.
АНУ-д эмчлүүлэхээр, үр хүүхэдтэйгээ уулзахаар, ажил аяллаар ирсэн олон Монгол гацчихаад байна. Орос, Өмнөд Солонгос, Япон, Турк, Европын холбооны орнууд өөрийн хилээр гадаад иргэдийг нэвтрүүлэхийг зогсоосон тул эдгээр хүмүүс хүнд байдалд ороод буй.
Одоогийн байдлаар Монгол Улсын 1200 орчим иргэн АНУ-аас эх орон уруугаа буцах хүсэлтээ өгөөд байгаа аж. Хэдэн жилийн визтэй байсан ч нэг удаа АНУ руу нэвтрэхдээ зургаан сараас хэтрэхгүй байх ёстой гэдэг хуультай. Америкт байгаа зарим хүмүүсийн визийн хугацаа дууссан сунгуулах шаардлагатай байгаа бөгөөд визийн нэг удаагийн сунгалт 455 ам.доллар болох аж. Энэ мэт санхүүгийн хүнд байдалд ороод байгаа талаар Америк дахь монголчууд бичиж байна.














Erh choloonii oron hvniig deedeldeg geed baisan ysiin be
AНУ байшаа иргэдээ яаралтай татаж аваачээ.Хэрвээ татаж авахад бэрхшээл үүссэн бол харилцан мэдээлэл солилцож тохиролцох .Энэ талаар ГХЯ-ноос яМар ажил хиигээд байгаагаа тайлбарлаж ниитэд мэдээлээч.Бололцоотой бүх арга хэмжээгээ авах хэрэгтэй бна.
Бүх улс орнууд хилээ хаачихаад ыайхад Ах ёстойг
Манай ГХЯ АЖЛАА ХИИГЭЭЧЭЭ.БҮХ УЛС ХИЛЭЭ ХААЧААД БАЙГАА ЭНЭ УЁД яаах ёстой вээ.ниитэд ил тод мэдээлэл хиигээч.
Пагдгар хар отгонбаяр юу ч хийдэггүй шт.. дурсамж номоо бичиж бна гээл пээдийгээл сууж бна да
Улс орнууд хилээ хаасан ч Амёрикаас ирэх иргэдийг тухай улс орнуудтай яриад хил нэвтрүүлэхгүй транзитаар авч болно шүү дзз, Иргэдээ гэх сэтгэл дутаж байна
Америкаас иргэдээ татаж аваачээ’ транзитаар болно шдээ
Юу гэхэв монгол эрсдэлтэй бна .Бид ч айж бна бгаа газара учраа ол.
Хүчээр хөөгөөд гаргасан биш 1-2 сараас хойш юу хийж бсан юм .Монгол сүйрэл очихгүй гэд хараад сууж бсан хүмүүс шдээ та нар
turiin albaa hashisan shig zuv hashaachee.
Tur n Ard Tumendee uulchleh eostoi !
mongoliinhoo irgediig eh orond n yarsltai avchir!!!
та нар эрт ирж болох л байсан ш дээ. өөрсдөө явчихаад одоо болохоор ирж аваачээ гээд байх шаардлагагүй ш дээ. ажил хийж олсон мөнгөө наанаа зарцуулаад байж бай.Их эрсдэл дагуулж эх орондоо ирээд гай болоод яахав.