• Latest
  • Trending
Би хоёр дахь нөхөртэйгөө танилцлаа…

Би хоёр дахь нөхөртэйгөө танилцлаа…

2021-03-26
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, March 13, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Би хоёр дахь нөхөртэйгөө танилцлаа…

by admin
2021-03-26
in БУСАД
0
Би хоёр дахь нөхөртэйгөө танилцлаа…

Би хоёр дахь нөхөртэйгөө танилцлаа. Тэр маань маш сайн аав. Хүүхдээ ганцаараа өсгөж буй ганц бие эцгийн зовлонг туулж яваа нэгэн. Хүүхдэдээ хамгийн сайхан бүхнийг зориулдаг. Нийгэмд нэр нөлөөтэй, соёлтой, нөхөрсөг хүн. Гоё үгстэй бичвэрүүд, сайхан зургууд нийтэлнэ.

Харамсалтай нь энэ бол зөвхөн түүний нийгмийн сүлжээн дэх дүр төрх юм.

Үнэн хэрэгтээ тэр миний анхны нөхөр л дөө. Миний мэдэх тэр хүнээс тэс өөр дүрээр нийгмийн сүлжээнд “амьдардаг” болохоор сошиал дүрийг нь би “хоёр дахь нөхөр” гэж нэрлэсэн хэрэг.  Бодит амьдралд тэр аймшигтай хүн.

Ингэж миний зовлон эхэлсэн юм.

YOU MAY ALSO LIKE

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Хотын дарга Х.Нямбаатар амралтгүй ажиллаж байна гэв

Өнөөдөр надтай танилцсан хүн намайг харвал xvчиpxийлэлд өртөж байсан гэдэгт итгэхгүй байх. Би өөртөө итгэлтэй, нийгэмд хөлөө олсон, боловсролтой эмэгтэй.

Анх би ч өөрийгөө xvчиpxийлэлд өртөхөөргүй, хэзээ ч надад ийм зүйл тохиолдохгүй гэж бодож явсан. Тэр хүнтэй танилцахаас өмнө би ирээдүйгээ гэгээтэйгээр төсөөлж байлаа. Хүсвэл гадагшаа сургуульд явах боломж ч байв. Тэгэж өөртөө эрдэж яваад том хар нүхэнд уначихсан.

Xvчиpxийлэгчийг таних амаргүй ээ. Түүнтэй би 20 настайдаа танилцсан. Хорвоогийн бүх гэгээлэг сайханд итгэдэг тийм нандин насандаа учирсан юм.

Анх түшигтэй халамжтай эр хүн шиг санагддаг байв. Эхэндээ хүчирхийлэгч гэдгээ тэр хүн мэдээж тас нуусан. Хайр халамжаар бөмбөрүүлж байсан учраас өөр сайн хүн байхгүй гэдэгт бат итгэлээ. Надад зовлонгоо ярина. Ингээд халамжинд нь автаад өрөвддөг болсон. Багаасаа үзсэн бүх кинонд сайн охид муу залуусыг өөрийн хайраар эдгээж, эмчлээд авна гэсэн гэнэн үзэлд итгээд “Энэ хүнийг би засаж авна, тэгж байж л би сайн хүн гэдгээ батлах юм байна” гэсэн сэтгэлээр ханддаг болсон юм.

Тэр мөнгө олдвол уучихдаг байлаа. Ууснаа ямагт зөвтгөнө. Хааяа санал зөрөлдвөл надад үзүүлдэг бүх хайр халамж нь хаашаа ч юм ор тас үгүй  болчихно. Надад үзүүлдэг халамж нь гэнэт алга болчхоор xap tamxичин хүний xap tamxи нь алга болчихвол дутагддагтай адил надад бас түүний анхаарал дутагдаж эхэлнэ. Тэр болгонд би өөрийгөө буруутгаж, түүнээс уучлалт гуйн, бууж өгдөг байсан нь одоо бодоход намайг өөрийгөө буруутгадаг байдалд аажмаар дасгах арга нь байсан юм билээ. Эргээд хэдэн жилийн дараа харахад надад үзүүлдэг тэр өчүүхэн хайрын төлөө би амьдардаг байснаа ойлгосон.

…Ингэж xvчиpxийлэгч хүн аажмаар өөрийнхөө арганд автуулдаг.

Үргэлж бүх юманд миний буруу болдог байлаа. Намайг бага багаар дасгаж байсны гайгаар тэр хүнийг уурлангуут л би өөрийгөө юу буруу хийчхэв гэж боддог болчихсон байв. Үе үе надад сайхан хандаж, хэлдэг гоё үгнийх нь төлөө би чармайж амьдардаг байв. Жаахан л эвгүй гишгэчихвэл галт уул дэлбэрчих мэт тэр хүнийг уурлуулахгүйн тулд  эвийг нь олох гэж бөмбөрнө.
Би муу хүн байдаг гэдгийг мэддэггүй байв. Хүн болгоныг өөр шигээ сайн гэдэгт итгэдэг байсан болохоор урхинд нь орчихдог юм билээ. Ингэж xvчиpxийлэгч хүн аажмаар өөрийнхөө арганд автуулдаг.

Тэр намайг бусдын нөлөөнөөс салгасан. Найзуудаас маань, гэрийнхнээс минь аажмаар холдуулж, бүх цагаа өөрт нь зарцуулахыг шаардаж, өөрийнх нь хажууд байхгүй бол уурладаг болсон. Уулздаг, утсаар ярих хүний тоо цөөрлөө. Нэг л мэдэхэд өөрөөс нь өөр хүнтэй харьцахаа больсон байсан.

Намайг ажилд оръё гэхэд залуу бүсгүйчүүдийг захирал нь хоргоогоод салдаггүй, би чамд удахгүй гоё ажил олж өгнө гэх мэт янз бүрийн шалтгаанаар хардаад ажил хийлгэдэггүй байлаа. Уурлах болгонд нь би өөрөөсөө бурууг хайж, “Би ингэсэн учраас л энэ хүн уурлаад байгаа юм байна” гэж ямар нэг шалтгаан бодож олдог байв.

Тэр надаас хүүхэд хүсдэг боллоо. Хүүхэдтэй болбол зан авир нь засарч магадгүй гэж горьдсондоо төрүүлж өгөхөөр шийдсэн.

Нэг удаа би түүнээс гуйж гуйж найзуудтайгаа уулзаж зугааллаа. Тэгэж явахдаа маш их эрх чөлөө, сэтгэлийн амар амгаланг мэдэрч, 20 гаран насандаа хүн ингэж амьдардаг юм байна шүү дээ гэж бодогдон, гэнэт нүд нээгдэх шиг болов. Тэгээд л өөрийгөө нэг биш амьдарч байгаагаа ойлгож салахаар шийдсэн. Гэтэл тухайн үед жирэмсэн болсон байлаа. Хүүхдээ төрүүлэх үү, үгүй юу, төрүүлбэл эцэгтэй нь өсгөх үү гэх шийдвэрийн өмнө ирж, маш удаан шаналсан ч зориглоод төрүүлэхээр шийдлээ. Нөхөр ч өвдөг сөгдөн гуйж, сайхан амлалт өгсөөр байгаад бид хамт амьдрах болов.  Нэг талдаа ганцаараа хүүхдээ өсгөж чадах эсэхдээ эргэлзэж, нөгөө талдаа хүүхдээ элэг бүтэн өсгөе гэж бодсон юм.

Миний ийм байдалтайг хүн харвал xvчиpxийлэлд байна гэдгийг надад хэлэх байсан байх. Харин би хайртай хүндээ итгээд өөрийгөө олж хардаггүй байж. Нэг л айдас түгшүүртэй, аз жаргалгүй амьдардаг байв.

Гэвч түүний халамж удаан үргэлжилсэнгүй. Ямар ч баяр, хүний төрсөн өдрөөр шалтаглаж ууна. Уухаараа агсам тавина. Сүүлдээ баяр болохоос би айдаг болсон. Уучихвал өчүүхэн зүйлийг ч хэрүүл болгоно. Хэрэлдэхдээ намайг хамгийн муухай доромж үгээр дуудаж, хүнийг эмзэглүүлж болох бүх зүйлийг хэлнэ, гэр бүлийг минь гутаана. Бас итгээд хэлчихсэн бүх нууцыг маань миний эсрэг ашиглана. Юу юугүй хүчтэй балбаж зодохгүй ч түлхэнэ, чимхэнэ, гар хөл мушгина.

Ажил хийлгэхгүй байж л намайг гуйлгачнаар нь дуудаж, “Хүнээр тэжээлгээд хэвтэж байж аятайхан байхад яадаг юм?” гэж хөөж гаргана. Тэр үед надад очих газар байсан ч жаргалтай сайхан охины дүрд тоглож, хүчирхийллийг нуудаг байсан болохоор гэртээ очиж гэрийнхнийгээ зовооё гэж боддоггүй байлаа. Нэгэнт салахгүйгээс хойш нөхрийнхөө нэр хүндийг унагаж, эцэг эхтэйгээ муудалцуулаад яах вэ гэж бодоод хэлдэггүй байв.  Сүүлдээ сурчихсан, гэрийнхээ хувцсандаа түлхүүрээ хийчихдэг, хөөгдөөд гарвал орцонд хүлээж сууж байгаад унтахаар нь ордог болсон.

Уянгын сайхан үгстэй пост хийж, олны нүдэн дээр эхнэртээ хайртай, халамжтай нөхөр харагдана. Бидний аз жаргалтай гэр бүл гэсэн жүжигт хүмүүс итгэчихсэн.

Гэвч намайг төрсний дараа халамж байгаагүй. Хүүхдээ өсгөх нь 100 хувь миний үүрэг болсон. Хүүхдэд тохиолдсон таагүй зүйлд би буруутаж, намайг эргүүлээд шийтгэнэ. Тийм болохоор би энэ хүнд алдаа дутагдлаа итгэж ярьж болохгүй юм байна гэж бодох болсон. Алдсан ч бай, жаргасан ч бай хэзээ нэгэн цагт тэр бүхнийг миний эсрэг ашиглах зэвсэг болгодог байлаа. Намайг бүдрээд унасан бол нэмж загнаж, улам шийтгэдэг байлаа. Миний өвдөх, зовох тэр хүнд хамаагүй байв.

Сэтгэлгүй энэ хүнтэй амьдралаа холбосон нь миний сонгосон зам гээд хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр аргагүй санагдана. Миний хийсэн ямар ч үйлдэл таалагдахгүй. Хийсэн хоолыг маань муухай гээд асгачихна.

Сошиалд сайхан харагддаг ч амьдрал дээрээ эсрэг хүн. Тийм байхаасаа ч ичдэггүй, харин би өмнөөс нь ичдэг байлаа.

Миний ийм байдалтайг хүн харвал хүчирхийлэлд байна гэдгийг надад хэлэх байсан байх. Харин би хайртай хүндээ итгээд өөрийгөө олж хардаггүй байж. Нэг л айдас түгшүүртэй, аз жаргалгүй амьдардаг байв. Бага багаар сэтгэл хөрнө.

Надад гэр орон, гэр бүл, сайхан ажил төрөлтэй нөхөр гээд юм бүхэн байсан ч яагаад энэ бүхэнд сэтгэл ханахгүй шаналаад яваад байгаа юм бол гэж бодно. Тухайн үедээ надад хийсэн муухай бүхнийг нь ор тас мартчихдаг, зөвхөн сайн сайхан зүйлд нь л анхаардаг байлаа.

Нэг удаа сэтгэл зүйгээр сурдаг оюутан дүүгийнхээ номыг үзэж байтал  сэтгэл санааны хохирогч байж болох шинж тэмдгүүдийн талаар бичсэн байв. Тэрийг уншаад л би өөрийгөө анх удаа хөндлөнгөөс харж, намайг тойрсон манан арилсан мэт болсон юм. Тэдгээр шинжүүдийг унших тутамд өөрийнхөө ийм тэнэг байсанд итгэж чадахгүй, гэхдээ нөгөө талаараа бүх юмны учир олдсонд бага зэрэг санаа амарсан. Би өөртөө шалтгаангүй  зовлон хураагаад байгаа зүйл огт биш юм байна. Бүх юм шалтгаантай байж гэж бодлоо.

Тэр өдөр миний амьдрал өөрчлөгдсөн. Өглөө нь нөхөртөө хайртай эмэгтэй сэрсэн бол орой нь орондоо ороход түүнийг харахаас ч ой гутаж байлаа.

Үргэлжлэл бий.

/xvчиpxийллийн хохирогчийн түүхээс уншигч тантай хуваалцлаа. 

Xvчиpxийллийн хэлбэрийг бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэх зэргээр ангилдаг. Тэдгээрээс сэтгэл санааны хүчирхийллийг олж илрүүлэх хамгийн хүндрэлтэй бөгөөд ил шарх сорви үлдээдэггүй ч бие махбодийн хүчирхийлэлтэй дүйцэхүйц хэмжээний хохирол учруулдаг. Хэрвээ та энэ нийтлэлээс өөрийгөө олж харсан бол сэтгэл зүйч болон бусад мэргэжлийн хүмүүст хандаарай. Магадгүй та сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байж болно. Эсвэл хэн нэгнийг эрхшээлдээ оруулж, өөрийн өмч мэт хандаж, сэтгэл санаагаар хүчирхийлж байж мэдэх юм. Тунгаан бодно уу./

Зургийн эх сурвалж: Unsplash.com

Эх сурвалж: https://gogo.mn/r/25149

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.