Катар – 2022 ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны 6 дахь тоглолтоо Монголын Үндэсний шигшээ баг өчигдөр Тажикстан улсын эсрэг хийлээ.
Хоёр баг хэсгийн эхний тоглолтоо 2019 онд Монголд хийхэд 1:0-ийн харьцаатай манай шигшээ баг ялагдал хүлээж байсан бол хариу тоглолтод мөн адил ялагдал хүлээлээ. Тодруулбал, Тажикстаны шигшээ багийн Джалилов тоглолтын тооны харьцааг нээж, хоёрдугаар хагаст Джалилов Алишер болон Самев Шахром нар гоол оруулснаар Монгол Улсын шигшээ баг хэсгийн тав дахь ялагдлаа амслаа. Манай шигшээ баг тав хоногийн дараа Японы багтай тоглох бөгөөд хэдийн Япон руу ниссэн байна.













